UBLife Logo
Аялал

Дэлхий аялал жуулчлалын шилдэг болон муу уриа

Дэлхий аялал жуулчлалын шилдэг болон муу уриа

Аялагч жуулчдыг татахын тулд дэлхийн улс болгон уриа үг ашигладаг. Их Британийн “The Telegraph” сонины газар энэхүү уриа лоозонгуудаас хамгийн оновчтой болон оновчгүй уриаг сонгон шалгаруулжээ. Дэлхийн жуулчлалын хамгийн муу уриа үгээр Унгар улсын “Унгар бол та нарын бодож байгаагаас дээр” шалгарсан байна. Мөн Словакын “Словакт аялах нь сайхан санаа”, Тунисийн “I feel like Tunisia”, Литва улсын “Бодит байдал сайхан”, “Эквадорын “Танд хэрэгтэй зүйл бол Эквадор” уриа таарууханд тооцогджээ. Зарим орны Аялал жуулчлалын яам тун жирийн уриа сонгосон. “Гайхамшигтай Энэтхэг”, “Үзэсгэлэнтэй Бангладеш”, “Гайхамшигтай  Барбадос”.

Шилдэг уриа болох Жибути улсын “Djibeauty” нь үгээр тун чадмаг тоглосон. Улсынхаа нэрний эхний үсгийг англи хэлний үзэсгэлэн буюу beauty үгтэй холбосон.

Манай улсын “Go nomadic, experience Mongolia” /Монголд ирж нүүдэлчин шиг бай л даа/ дажгүй уриануудын тоонд багтсан байна.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
35
11
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.