UBLife Logo
Newsfeed

Эрчүүд ямар бэлэг тэднийг ХАМГИЙН ИХ баярлуулдгийг хуваалцсан нь

Эрчүүд ямар бэлэг тэднийг ХАМГИЙН ИХ баярлуулдгийг хуваалцсан нь

Энэ удаад эрчүүдээсээ "Эмэгтэй хүнээс авч болох хамгийн гоё бэлэг юу вэ" гэх асуултыг асуусан бөгөөд нийт 25 залуу бодол сэтгэгдлээ хуваалцсан юм. Та ч бас өөрийн бодлыг СЭТГЭГДЭЛ хэсэгт бичээрэй.

1. Би эмэгтэй хүнийг ямар бэлэг өгч байгаагаар сонждог. Тэд өөрсдөө авахыг хүссэн зүйлээ л өгөөд байх шиг санагддаг юм. Арьс арчилгааны ком авч өгөөд "Эмэгтэйчүүдийн ийм ийм багц байдаг" гээд л, эсвэл түрийвч авч өгөөд "Надад яг иймэрхүү арьсан түрийвч таалагддаг" гэх мэт. Надад бол ажил хэрэгч зангиа аятайхан санагддаг.

-Ж.Амар (27 настай)

2. Гараараа хийсэн зүйл л хамгийн гоё байх.

-Ч.Тамир

3. Технологийн зүйлд дуртай болохоор янз бүрийн төхөөрөмж (Tech Gadget) байвал гоё юм болов уу.

-Ч.Цогтбаяр (32 настай)

4. Орой болгоны сайхан хоол. Ихэнхдээ цуйван.

Б.Хашбат (23 настай)

5. Сүүлийн үеийн технологийн төхөөрөмжүүд (Tech Gadget) таалагдаад байдаг. Эсвэл Apple Store, Spotify ч юм уу Netflix купонууд их гоё.

Б.Лхагвацэрэн (18 настай)

6. Би ер нь хүнээс бэлэг авах бол үргэлж л ном "нэхдэг" байж билээ. Түүнийхээ буянаар цөөнгүй хэдэн номтой болсон шүү /хэхэ/. Одоо бол ном авахаас илүүтэйгээр өөр зүйл бэлэглээсэй гэж боддог. Нэг тийм өхөөрдөм, дотно чихмэл тоглоом, эсвэл эвлүүлдэг зурагт тоглоом ч байж болох юм. Учир нь хөл хорио гээд дүүг харж байгаа орой болгон унтахдаа дүүгийн тоглоомон бамбаруушийг булаацалддаг /өдий том болсон ч гэсэн шүү дээ/.Би үнэтэй сүржин бэлэгт тийм ч дуртай биш ээ. Бэлэг бүрээс сэтгэл "үнэртэж" байвал л гоё байдаг даа.

Б.Аюур (24 настай)

7. Сүүлийн үед сонирхож байгаа зүйл, хоббиг нь мэдэрч бэлэг өгөх гоё юм билээ. Жишээ нь намайг жингээ хасч байгааг мэдээд манай найз охин надад электрон жин үзэгч бэлэглэсэн. Одоо өдөр болгон жингээ үздэг. Их баяртай байдаг.

Т.Билгүүн (30 настай)

8. Нэг удаа хоолны амтлагчны цуглуулга авсан. Хоол хийх дуртай байсан болохоор их таалагдсан. 

А.А (35 настай)

9. Бүх эрэгтэй хүмүүст сахлын машин хамгийн сайхан бэлэг.

Р.Гал-Од (29 настай)

10. Үнсэлт...

Ако

11. Сонирхож хайрладаг зүйлээс нь авч өгвөл хамгийн гоё байх. Миний хувьд бол Liverpool jersey... 

Б.Ган-Эрдэнэ (30 настай)

12. Гэртээ хэрэгтэй юмаа нэг мөсөн аваад өгөөсэй гэж боддог. Дараа нь намайг аваад өг гэж гуйхгүй амар.

Г.Цогбадрах (42 настай)

13. Хэцүү асуулт байна. Хүн болгоны хувьд өөр байх л даа. Гэхдээ энгийн тусмаа гоё юм болов уу. Магадгүй хоол хийж өгдөг ч юм уу.

Г.Баттүшиг (26 настай)

14. Цэцэг. Талд ургадаг жижиг цэцэг байсан ч хамаагүй.

Эрэгтэй хүн цэцэг хүснэ гэхээр сонин байна уу, хэхэ. Сэтгэлд нийцэх бэлэг зөндөө ч эрэгтэй хүнд цэцэг бэлэглэх эмэгтэй маш цөөхөн болохоор сэтгэлд маш нандин дурсамж үлдээдэг юм шүү дээ.

Г.Ганбат (33 настай)

15. Үнэнч сайхан хайр нь юм уу даа. Өөрийг нь хайрлаж буй тэр хайр.

Н.Энхбат 

16. Чин сэтгэлийн сайхан үг л гоё шүү дээ.

Б.Мөнх-Оч (34 настай)

17. Өөрийн гараар хийсэн бэлгүүд нь сэтгэлд их хүрдэг дээ.

Лхагваа (28 настай)

18. Сэтгэлээсээ хэлсэн урмын үг нь байхад л болно доо.

Б.Бадрал (24 настай)

19. Гоё "Tech Gadget" байвал баярлана аа. Манай эхнэр сүүлд G-Shock авч бэлэглэсэн.

Б.Хонгор 

20. Эмэгтэй нь сонирхлыг нь судалж байгаад шаардлагатай зүйлийг нь мэдээд өгвөл гоё бэлэг болох байх. Миний хувьд бол үнэртэй ус л авмаар байдаг.

З.Адъяа (25 настай)

21. Сэтгэлээсээ өгсөн бэлэг байвал гоё. Гэхдээ яг тэр мөчийг мэдрээд өгвөл гоё оо. Жишээ нь би даарч байвал ороолт, зургийн будаг минь дуусч байвал будаг ч юм уу.

Б.Батка (25 настай)

22. Хайртай хамтлагийнхаа пянзыг авах.

Содоо (28 настай)

23. Өөрийн гараар нэхэж өгсөн ороолт.

Г.Даваадорж 

24. Гоё содон оймс, купон, зангиа.

А.Эрдэнэбаатар (23 настай)

25. Хамгийн сайхан бэлэг бол тэр хүний намайг гэх хайр. Тийм их зүйл хүсдэггүй, зүгээр л дэргэд байгаасай гэж боддог. Заавал юм авч гээд байдаг, битгий гээд байхад л бэлэг авчихсан байдаг юм. Юу ч байсан надад тэр минь л өгч байвал хамгийн сайхан. Үр хүүхэд төрүүлж өгсөн нь л хангалттай том бэлэг шүү дээ.

Жаргал (30 настай)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
1
58
1
0
3
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.