Гэртээ ганцаараа биш болоод удаж байгаа жүжигчин Маколей Калкин амралтын өдрүүдээр гэрийнхэнтэйгээ салхинд гарч, гэрэл зурагчдын дуранд өртлөө.
Калкин, түүний сүйт бүсгүй Бренда Сонг нар отгон хүү Карсоны хамт 3 настай Дакота хүүгийнхээ хөлбөмбөгийн бэлтгэлийг үзэж сонирхжээ.
Маколей 2017 онд Брендатай “Changeland” киноны зураг авалт дээр танилцсан. Бренда таиланд гаралтай америк жүжигчин.
2021 онд Дакота Сонг Калкин, 2022 онд Карсон гэсэн хоёр хүүтэй болсон.