UBLife Logo
Эрүүл мэнд

Нэг шил дарс нь 10 ширхэг тамхи татсантай тэнцэх хэмжээний сөрөг нөлөө үзүүлдэг

Б.Саруул
Б.Саруул
Нэг шил дарс нь 10 ширхэг тамхи татсантай тэнцэх хэмжээний сөрөг нөлөө үзүүлдэг

Дарс болон хорт хавдрын хамааралтай холбоотой нэгэн судалгааны үр дүн "BMC Public Health" сайтад нийтлэгдсэн байна. Их Британийн мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар долоо хоногт нэг шил дарс тогтмол уудаг бол эмэгтэйчүүдэд 10, эрчүүдэд 5 ширхэг тамхи татсантай адил хэмжээний нөлөө үзүүлж, хорт хавдар үүсэх боломжийг тэр хэрээр нэмэгдүүлдэг болох нь батлагджээ. 

Мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар тамхи татдаггүй тус бүр 1000 эрэгтэй болон эмэгтэй хүнд долоо хоног бүр нэг шил дарс тогтмол уулгавал тэднээс 10 эрэгтэй, 14 эмэгтэй нь амьдралынхаа аль нэг цаг үед хорт хавдраар өвчилнө гэж үзжээ. Мөн согтууруулах ундааны хэрэглээ нь эмэгтэйчүүдийг хөхний хорт хавдраар харин эрчүүдийг ходоод гэдэс болон уушгины хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэжээ. 

Гэвч уг тооцооллыг гаргасан Саутгемптон ба Бангорын Их Сургуулийн судалгааны баг зөвхөн хорт хавдар үүсэх эрсдэлийг судалсан бөгөөд нас, гэр бүлийн өвчний түүх, хооллолт, амьдралын хэв маяг зэрэг өвчлөлд нөлөөлдөг бусад хүчин зүйлсийг харгалзан үзээгүй гэдгийг онцолсон байна. 

Дашрамд дурдахад, Их Британийн Засгийн газраас гаргасан эрүүл мэндийн зөвлөмжид долоо хоногийн согтууруулах ундааны хэрэглээг 14 нэгжээс хэтрүүлэхгүй байх хэрэгтэй гэжээ. Энэ нь дундаж хэмжээтэй 6 аяга шар айраг эсвэл 7 хундага дарстай тэнцэх хэмжээ юм. Гэхдээ эрүүл мэндэд үүсгэх эрсдэл талаас нь үзвэл согтууруулах ундааны хэрэглээнд "аюулгүй" хэмжээ гэж байхгүйг сануулсан байна. Өөрөөр хэлбэл, бага хэмжээгээр хэрэглэсэн ч эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай гэсэн үг юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.