UBLife Logo
Newsfeed

Playtime 2023 | PT+ буюу хөгжмийн бус хөтөлбөр ( Art & Culture edition )

Г.Сүрэн
Г.Сүрэн
Playtime 2023 | PT+ буюу хөгжмийн бус хөтөлбөр ( Art & Culture edition )

Хүсэн хүлээсэн Playtime Festival-даа бэлэн үү?    Playtime Festival-аар бид дуу хөгжим сонсон мэдэрч, олон улсын болон монголын шилдэг уран бүтээлчдийнхээ дуу хөгжмөөр амьсгалан дурсамжаа мөнхлөхийн зэрэгцээ хөгжмийн бус сонирхолтой хөтөлбөрүүдээр чөлөөт цагаа өнгөрөөдөг билээ. Энэ жил биднийг ямар ямар гайхалтай хөтөлбөр хүлээж байгаа бол? Бид эхний дугаартаа бүтээлч, хөгжилтэй байдлаар хэрэгждэг урлаг, соёл, боловсрол болон энтертайнмент чиглэлийн PT+ хөтөлбөрүүдийг онцлон хүргэж байна. 

PT+ гэж юу вэ?

Playtime Festival-ийн тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд хүн төрөлхтөн, түүний сайн сайхан, урлаг, соёл, энтертайнмент, байгаль дэлхийд хайр хүндэтгэл үзүүлэх байдлаар зохион байгуулагддаг хөгжмийн бус хөтөлбөр юм. 

Уран зураг

Уран зураг гэдэг нүдээрээ хардаг уянгалаг хөгжим биш гэж үү? Playtime Festival-ийн туршид тогтвортой хөгжлийн зорилтын дагуу бүтээлч байдлаар чанартай боловсрол олгох уран зургийн дараах хөтөлбөрүүд хэрэгжих болно.

#1 Wine n Canvas with Bodikhuu - Хоёр дахь өдөр 16:00-17:00 цагаас "Storepay" асарт 

#2 Neurographic Art Therapy by artist Ya.Bulgan - Хоёр дахь өдөр 16:00-17:00 цагаас  "Ali Baba" асарт 

#3 Их хотын нүүдэлчин үйлдлийн урлаг, уран бүтээлч Л.Гаваа - Гурав дахь өдөр 13:00-14:00 цагаас "La Vie En Rose" асарт

Амьтан халамжлах сургалт

Хөгжмийн наадмаараа ч амьтнаа хайрлан энэрч, зөв зан үйлд сургах сургалтад хамрагдвал ямар вэ? Хайртай амьтнаа дагуулан ирээд хайрлахуйд суралцан, ээлтэй хот, хамт олныг бүрдүүлэх тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх PT+ хөтөлбөрт хамрагдаарай. 

#4  Азтай савар ТББ-ын сургалт - Хоёр дахь өдөр 12:00-13:00 цагаас "Waldo" асарт 

Quiz

Найзуудтайгаа хамт мэдлэгээ сорин, цагийг хөгжилтэй өнгөрөөх боломжийг олгодог Quiz night энэ удаа Playtime Festival-ийн тусгай дугаараа хүргэх гэж байна шүү. Quiz Night нь бүтээлч, хөгжилтэй байдлаар залуусыг зөв үйлдэл, чанартай мэдлэгт уриалдаг нь үнэхээр гоё! 

#5 Quiz night: PT edition - Эхний өдөр 00:00-01:00 цагаас  "La Vie En Rose" асарт

Түргэн болзоо

Цагаа боловсон өнгөрөөж, өөрийгөө илэрхийлэхэд суралцан, үе тэнгийн залуустай үдшийг хөгжилтэй өнгөрөөхдөө бэлэн үү? Түргэн болзооны үеэр хайрлахуйц суралцан сэтгэл зүйн эрүүл мэндээ ч тэтгэнэ гэдэгт итгэж байна. 

#6 Yuble.official - Эхний өдөр 01:00-02:00 цагаас "La Vie En Rose" асарт, Хоёр дахь өдөр 22:30-00:30 цагаас "La Vie En Rose" асарт

Нүүр будалт

Хөгжмийн наадмын дүр төрхөө хамтдаа бүрдүүлцгээх үү? Зөвхөн танд л зохисон гайхалтай будалтыг мэргэжлийн артист зөвлөн өгөх учраас бэлтгэлтэй ирээрэй. 

#7 Festival make up by Maralaa - Эхний өдөр 18:00-19:00 цагаас "Waldo" асарт

Комеди

Залуусын чөлөөт цагаа өнгөрөөн, хамтдаа хөгжилдөн инээлдэх дуртай комеди хөтөлбөрүүд өдөр бүр дараах хуваарийн дагуу зохиогдох болно. Станд-ап комеди нь хөгжилтэй байдлаар тогтвортой хөгжлийн тэгш бус байдлыг бууруулах зорилттой уялддаг билээ. Дуртай комедиан, наадамчин олонтойгоо цагийг чанартай, хөгжилтэй өнгөрөөгөөрэй. 

#8 UB comedy - Эхний өдөр 21:00-22:30 цагаас  "La Vie En Rose" асарт, Хоёр дахь өдөр 17:00-19:00 цагаас "Storepay" асарт, Гурав дахь өдөр 21:00-22:30 цагаас "La Vie En Rose" асарт

#9 Big Sista's comedy - Эхний өдөр 21:00-22:00 цагаас "Waldo" асарт  

#10 UB comedy Open mic - Хоёр дахь өдөр 21:00-22:30 цагаас  "La Vie En Rose" асарт

#11 Comedy Lab -  Хоёр дахь өдөр 00:00-01:30 цагаас "Waldo" асарт , Гурав дахь өдөр 23:00-00:30 цагаас "Waldo" асарт


Мөн олон төрлийн сонирхолтой бүтээлч ажлуудын WORKSHOP AREA болон кино үзвэр, хүүхэд багачуудад зориулсан CINEBOX & KIDS ZONE асруудын хөтөлбөрийг тогтоогоод аваарай. 

Хөтөлбөрөөс харвал PT+ хөтөлбөрүүд ихэвчлэн  "Waldo",  "La Vie En Rose", "Ali Baba" асруудад товлогдсон байна шүү. Хөтөлбөрөө татаж аваад өөрийн хөтөлбөрөө төлөвлөхөө мартуузай. 

Эхний өдрийн нийт хөтөлбөр: 

Хоёр дахь өдрийн нийт хөтөлбөр: 

Гурав дахь өдрийн нийт хөтөлбөр: 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.