UBLife Logo
Миллениал

С.Анударын "4 биш 4" дахин хэвлэгдлээ

Ub.life
Ub.life
С.Анударын "4 биш 4" дахин хэвлэгдлээ

Монголын анхны "ПОСТ ПАНК" гэгддэг Санжаасүрэнгийн Анударын мэндэлсний 46 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Ойг тохиолдуулан түүний нэрэмжит "Тэг" наадмын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Мөн 2012 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зургаан жилийн турш үргэлжилсэн С.Анударын нэрэмжит эссэ, өгүүллэг, тууж, роман бичих уралдааны шагнал гардуулах ёслол болсон юм. Үйл ажиллагааны хүрээнд "С.Анударын уран бүтээл, өгүүлэмж, үзэл санаа" сэдвээр илтгэл тавигдаж, мөн "4 биш 4" номынх нь хоёр дахь хэвлэлийн нээлт боллоо.

Зургаан жил үргэлжилсэн тус уралдааны эссэ бичлэгийн төрөлд Э.Халиун "Хайрцаг" бүтээлээр, өгүүллэгийн төрөлд Ж.Чинбат "Билгүүнд хаягласан илгээмж" бүтээлээр, туужийн төрөлд А.Марал "Шилэн хорго" бүтээлээр, роман төрөлд Л.Батнасан А "Анти" лаборатори бүтээлээр тус тус шалгарч, шагналаа гардан авлаа.

Мөн зураач Д.Баярцэцэг С.Анударын хөргийг анх 2009 онд торгон хэвлэлийн аргаар бүтээсэн бөгөөд бүтээлүүдээ 2013 оны хавар уламжлалт "Контемпорари арт Монголиа II" үзэсгэлэнгээрээ олон нийтэд анх удаа дэлгэж байсан. Харин энэ өдөр  "Абсурд өрөө" нэртэйгээр уран бүтээлээ бүрэн эхээр нь дэлгэн танилцууллаа. Уг үзэсгэлэн Улаанбаатар чуулгын "Хөх нар" арт галерейд долдугаар сарын 03-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Дашрамд, өнөөдөр 18:00 цагт "Гандан виюв" клубт С.Анударын төрсөн өдөрт зориулсан хамтлаг, дуучдын амьд хөгжмийн тоглолт болох аж.

                                                                                                                                           Бэлтгэсэн: Л.Сайнбаяр

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
13
0
4
0
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.