Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Зуны сүүлч, намрын эхэнд хэрэгжүүлэх сонирхолтой болзооны 22 САНАА


Бага багаар хүйтэрсээр зуны дулаахан өдрүүд дуусах дөхөж, намрын сэрүүн оржээ. Улирал солигдохын үест сонирхолтой болзоогоор сэтгэлээ догдлуулан, краштайгаа, хайрттайгаа, найзтайгаа, ганцаараа ч дараах санаануудыг амжин хэрэгжүүлээрэй. 

#1 Өглөөний цай хамт уух. Яагаад заавал ажлын дараа, амралтын өдөр болзох гэж? Урин дулаан өнгөрөхөөс урьтан өглөө эрт уулзан, амттай өглөөний цай хамт уугаарай. Тус тусдаа унших ном авчраад юм ярилгүй уншаад суувал ямар уу? 

Өглөөний цайгаа уухад тохиромжтой эртэч 6 газар

#2 Яруу найргийн үдэш болзох. Намар цагийн гэгэлзэм, нууцлаг дур булаам догдлолыг мэдрүүлэх яруу найргийн үдэш ирэх даваа гарагт 8-р сарын 22-нд болох гэж байна шүү. 

#3 Нар мандах, нар шингэхийг хамт харах. Зуны сүүлчийн шаргал нарыг хамт харах боломжийг бүү алдаарай. 

#4  "Бороo оронгуут" гэдэг болзоо товлох. Цаг агаарын мэдээ харалгүй болзоогоо товлочих. Тэгээд бороо оронгуут шууд уулзахаар тохиролцоорой. 

#5 Галт тэрэгтэй аялалд явах. Амралтын өдөр эртлэн уулзаад галт тэрэгний цагийн хуваариас хамгийн эхэнд байгааг нь сонгоод л явчих. Буцах тасалбараа хамт авахаа мартуузай. 

#6 5000 төгрөгийн болзоо зохиох. Инээдтэй гэж үү? Хоёр талаас тус бүр 5000 төгрөг гаргаад хэрхэн болзож, юу хийж болохыг ярилцаад л хамгийн дажгүй санагдсан зүйлээ хийгээрэй. 

#7 Сонирхолтой спорт болзоо. Хананы авиралт, төрөл бүрийн теннис, туялзуур сэлэм гээд тийм ч түгээмэл биш сонирхолтой спортоор хамтдаа хичээллээрэй. Намар болоход сульдан ядрах мэдрэмж ихээр төрдөг тул бие сэтгэлээ сэргээх нь хэн хэнд нь таатай байх болно. 

#8 Задгай талбайг мэдрэх. Зуны орой гадаа суудаг үе удахгүй дууслаа шүү. Дулаахан өдрийг далимдуулаад задгай талбайд суугаарай. 

#9 Ууланд гарах. Өглөө эрт, бага зэрэг сэрүүнд дээш өгсөөд, бууж ирэхэд нар мандаад дулаахан болсон байх болно. 

#10 Парк дээр тоглох. Байдаг л санаа гэж үү? Тэгвэл удахгүй хүйтрээд парк хаагдчихна шүү. Амжаад хөгжилдөөд аваарай. 

#11 Өдрийн хоол солилцох болзоо. Нэгэндээ зориулан өдрийн хоол цүнхэлж ирээд цайны цагаараа гадаа суун хооллоорой. Хүн багатай, болж өгвөл зүлэгтэй талбай сонгоорой. 

#12 "Урлаглаг" болзоо. Жижигхэн канва буюу алган багтахуйц жижиг зургийн хавтан аваад (нэг нь 5000 төгрөг гэдэг) бие биедээ зориулан зураг зураад бэлэглээрэй. 

#13 Од харах аялалд хамт явах. Цэлмэг зуны үдэш од харах аялал хамгийн романтик байх болно. Одон орон судлалын хүрээлэнд очвол мэргэжлийн хүмүүсээр одон орны тухай тайлбарлуулан мэдлэгтэй ч болоод авна. 

#14 Кино үзэх байдаг л нэг уйтгартай болзоо шиг санагдаж байвал энэ удаа тасалбар авахдаа "аймар" хол зайтай хоёр суудал сонгоорой. Нэгнийгээ ямар царай гаргаж байгаа бол гээд төсөөлөөд хөгжилтэй байх ч юм бил үү? 

#15 Амьд хөгжмийн фестиваль, тоглолтод цуг явах. Удахгүй хүйтрээд ирэхээр тоглолтууд цөөрчихдөг шүү. 

#16 Амьд хөгжимтэй зугаалгад явах. CUE-ийн "Зугаалга" арга хэмжээгээр 44 DJ, 4 хамтлаг 3 өдрийн турш тоглох гэж байна шүү. Эндээс  хараад яваарай. 

#17 Кофе ба асуулт. Бие биеэсээ асуухыг хүссэн 10,10 асуултаа жагсаагаад хамт кофе уунгаа ярилцаарай. Гол нь зөвхөн асуултаа л асууна. Хариултаа л сонсоно. Өөр зүйлд сатаарах ёсгүй. 

#18 Номтой болзоо. Номын санд хамт суух, номын дэлгүүрээр зочлох, хуучин номын худалдааг зорих гээд болзоогоо номтой холбон хэн хэнийхээ дуртай номын талаар сонирхолтой яриа өрнүүлээрэй. 

#19 "Кофе ба нууцлаг хүмүүс" сэдэвтэй болзоо. Гудамжаар явж буй хүмүүсийг ажиглах боломжтой том цонхтой газрыг сонгоод, цонхон талд зэрэгцэн суугаарай. Тэгээд явж буй хүмүүсийг нэг нэгээр нь ямар амьдралтай, ямар ертөнцтэй хүн байж болох талаар таамаглал дэвшүүлнэ. Нэг хүнийг сонгоод мэргэжлийг нь хоёулаа таагаад, очиж асуугаад аль нь таасныг мэдвэл ямар вэ? Хөгжилтэй биш гэж үү?  

#20 Амьтны кафед хамт очих. Хоёулаа амьтанд хайртай бол бүр ч гоё. 

#21 Хамгийн "сонгодог" болзоо! Уран зургийн галерей, музей, үзэсгэлэнгүүдээс хамт үзэх. 

Урлагийг мэдэрч болох Улаанбаатарын 12 галерей

Түүхээр аялан, дотогш өнгийх Улаанбаатарын 12 МУЗЕЙ 

#22 Хамт алхах. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Үндэсний соёл амралтын хүрээлэн хэтэрхий олон хүнтэй санагдаж байвал дараах 7 цэцэрлэгт хүрээлэнг зориорой. 

Зун зугаалахад тохиромжтой 7 цэцэрлэгт хүрээлэн


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Фото: 1970-аад оны Нью Йорк дахь уушийн газрын ховор зургууд
2
11 цагийн өмнө
Wonder Girls хамтлагийн гишүүн асан, жүжигчин Ан Сохи бараг л хагас нүцгэлэв
3
12 цагийн өмнө
"Exhuma" БНСУ-ын бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй аймшгийн кино болжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.08.20 66.181.161.121

Баярлалаа

0 Хариулах