UBLife Logo
Newsfeed

Зөвхөн эмэгтэй жолооч нарын л ойлгох 12 зүйл

Ub.life
Ub.life
Зөвхөн эмэгтэй жолооч нарын л ойлгох 12 зүйл

Улаанбаатарт авто замын хөдөлгөөнд оролцох нь амаргүй "даваа". Түгжрэл, бухимдал, "орк" жолооч зэргээс болж нэг цэгээс нөгөөд хүрэхийн тулд адал явдлаар дүүрэн байх тохиолдол цөөнгүй. Ийм замд зөвхөн эмэгтэй жолооч нарын л ойлгох 12 зүйлийг сонирхуулъя.

1. Судалгаагаар нөхөр юм уу, найз залуу нь хажууд нь сууж явах үед эмэгтэйчүүд стресс, сандралд орж, осол аваар гаргах магадлал өндөрсдөг байна. Тиймээс эмэгтэй хүнийг машин барьж байхад бүү шүүмжилж, сандралд оруулаарай. Аминдаа хайртай л бол. 

2. Эмэгтэйчүүд гэр орноо эмх цэгцтэй байлгах дуртай ч машиндаа 'нохойн хороо' шиг явдаг нь үнэн үү?

3. Эмэгтэй жолооч гэхээр муу жолооч байдаггүй юм шүү. Зарим хүн эмэгтэй жолоочийг шуудхан басамжилсан харцаар харж эхэлдэг. Гэвч аль ч орны судалгаагаар эмэгтэйчүүд эрчүүдээс хамаагүй бага осол гаргадаг жишээг дурдахад л хангалттай.

4. Авто засварын газар очих, техникийн захаар орох, машин худалдаж авах зэрэгт эмэгтэйчүүдийг нэг л гайхаж, сонжсон харцаар хардаг. Яасан бэ, юу болсон бэ, яагаад ингэж хараад байгаа юм бэ гэмээр. Заримдаа эмэгтэй хүн юу ч мэдэхгүй гэж бодсон мэт нэг л хуурч, дөнгөчих гээд байдаг шүү. 

5. Хэдийгээр эмэгтэй жолооч нар эрчүүдээс хамаагүй бага осол гаргадаг ч зам дээр дугуй хагарах, машин нь гэнэт зогсоход юу нь болохоо байж, хэрхэн засахаа мэдэхгүй тохиолдол элбэг. 

6. Урдах замаа яая гэж байж хоёр тийшээ толинд харж, бүх талын машинуудыг хянах нь байж болшгүй мэт үе байдаг л даа. 

7. Анзаарга, болгоомжгүй явдлууд эмэгтэй жолооч нарт зөндөө тохиолддог. Хагарсан дугуйгаа мэдэхгүй замын хөдөлгөөнд "тууж" яваа л харагддаг шүү. 

8. Мэдээж бүсгүйчүүд болсон хойно гоо сайхандаа анхааралгүй яахав. Адаглаад хөмсгөө шивүүлж, давхраа хийлгүүлэх нь элбэг. Тиймээс 5, 10 жилийн өмнө авсан жолооны үнэмлэхний зургаасаа өөр харагдахад замын цагдаа Та бүү гайх. 

9. Яг дүрмийн дагуу явж, бусдадаа хүндэтгэлтэй хандаж байхад араас сигнальдаж, хажуу талаас шахах үед:  

10. Замын түгжрэл, осол гарах зэрэгт "эмэгтэй" жолооч гэдгээрээ адлагдах нь цөөнгүй. Гэвч үнэн хэрэгтээ замын хөдөлгөөнд бүгд эрх тэгш дүрэм журмаар оролцдогийг мартуузай.  

11. Машиныхаа хамрыг харахын тулд урд шилэндээ наалдах шахам явах үе бий. Мэдээж туршлагатай болоод эхлэхээр хэвийн суугаад жолооддог л гэлцдэг.

12. Эмэгтэй жолооч нар хянах самбараа мэдэхгүй онигоонд орох үе бий. 

Эхнэр: Ханиа машины хянах дээр нэг сонин зураг гараад байна.Нөхөр: Ямар зураг байна?Эхнэр: Жорлонд сууж байгаа хүний зураг.Нөхөр: Аайн   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
35
5
0
0
3
3
4

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
“Огцрох амархан“ жагсаалын үеэр олны хайрыг татсан 17 үйл явдал

“Огцрох амархан“ жагсаалын үеэр олны хайрыг татсан 17 үйл явдал

Жагсаал өдөр бүр үргэлжилж байгаа бөгөөд залуусын дуу хоолойгоо хүргэж буй арга барил, жагсаалын хэлбэрийг харахад бид тэмцэж, дуу хоолойгоо хүргэж чаддаг болж, бас нэгнээ ойлгож, хамгаалдаг болжээ гэдгийг харж болмоор.

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Зуны дулаахан өдрүүд хаяанд ирж, мод навч ногоорсоор их хотын амьдрал илүү өнгөлөг, хөл хөдөлгөөнтэй болж эхлэлээ. Энэ долоо хоногт соёл урлаг, хөгжим, спорт гээд маш олон сонирхолтой арга хэмжээнүүд таныг хүлээж байна