Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Ганц биечүүдэд зориулсан хөл хорионы үеийн ХАЙР ДУРЛАЛЫН зөвлөгөө


Хавар уг нь хамгийн романтик улирал..  Орой сэрүүнд нар жаргахтай зэрэгцэн алхаад л, кофе уунгаа гэртээ харих хүмүүсийг ажиглан суугаад л, дулаахан саравчинд мөхөөлдөс идээд л... Хавар магадгүй хамгийн олон хүн сэтгэлээ илчилж, хамгийн олон хос төрдөг байх... Даанч хөл хорионоос болоод гэрээсээ ч гарч чадахгүй болчихсон уу? Гэвч байзаарай... Хөл хорионы дэглэмээ сайтар баримтлан, өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж байж л хамтдаа цар тахлыг даван туулна шүү дээ. Тиймээс аль болох сэтгэл өөдрөг байцгаая. Хөл хорионы ачаар бид өөртэйгөө илүү танилцаж, хайр дурлалын амьдралдаа ч илүү нухацтай хандах цаг завтай боллоо. Цахим орчныг ашиглаад хүсч буй харилцаагаа тодорхой болгож, "краш", "харж явдаг хүн"-тэйгээ сайтар танилцвал ямар вэ? 

1. Ямар харилцаа хүсч буйг тодорхой болгох

Гадуур гарч, шинэ хүмүүстэй танилцан, болзоонд явах боломжгүй ч энэ үеийг ашиглаад яг ямар харилцаа, үерхлийг хүсч буйгаа тодорхойлох гээд үзээрэй. Өөрийн найз охин/залуугаа төсөөлж, түүнийг тодорхойлох 3-5 шинж чанарыг бичээрэй. Гэхдээ хэтэрхий хатуу хандах хэрэггүй. Та ч мөн тэрхүү төсөөлсөн хүндээ тохирохуйц нэгэн байх ёстой шүү дээ. Ирээдүйн найз охин/залуугаа ямар хүн байлгахыг хүсч буйгаа тодорхой болгох нь өөрийгөө дайчилж, түүнд нийцэхүйц сайн сайхан хүн болох урам зориг өгдөг. 

2. Өмнөх хайр дурлалаасаа суралцах

Өмнө нь үерхсэн, "краш"-ласан хүмүүсийнхээ тухай бодоорой. Гэхдээ эргэн санаж, холбоо барьж, уйтгарлан гуниглах зүйл хийх хэрэггүй. Тэднийг хувь хүнийх нь үүднээс шүүж, шүүмжлэлгүй тэдэнтэй харилцах харилцааны тань юу нь сайхан, аз жаргалтай байсан; юу нь алдсан, та ямар муухай зан гаргасан гээд өнгөрсөн харилцаагаа дүгнэн бодоод үзээрэй. Та магадгүй өмнө нь анзаардаггүй байсан өөрийн алдаа, муухай зан, дутагдлаа анзаарч мэдэх юм. Хүн алдаж байж л ухаарна гэдэг шүү дээ. Тэгэхээр өөрийгөө ч шүүмжилж, хүндээр хүлээн авахаас зайлсхийгээрэй. Гол нь цаашид давтахгүй байх нь чухал юм шүү. 

3. Сошиал орчинд өөрийнхөөрөө байх

Өмнөх харилцаанаасаа суралцаж, ирээдүйн харилцаанаасаа юу хүсч буйгаа тодорхой болгосон бол "яг одоо" ямар алхам хийхээ бодоод үзээрэй. Хөл хорионы үеэр гадуур гарч, болзох нь эрсдэлтэй тул цахим болзоо, сонирхолтой чат гэх мэт орчин үеийн технологийн шийдлээс хариулт эрэлхийлэхээс өөр аргагүй. Тиймээс сошиал орчинд аль болох өөрийнхөөрөө байгаарай. Хэрэв үнэхээр л чатаар хүнтэй танилцахыг хүсвэл эхнээсээ л худал хэлж, дүр эсгэхгүй байх хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт тэр мэдэх л болно шүү дээ.

Сошиал орчинд амжилттай болзох цөөн зөвлөмж:

- Аюулгүй байдал нэн түрүүнд. Үнэхээр амьдрал дээр уулзаж байсан, таньдаг, ямар нэг байдлаар танд итгэл төрүүлээгүй л бол сошиал сүлжээгээр огт танихгүй хүнтэй харилцахаас аль болох зайлсхий. Гоё сайхан зурагны ард хэн байгааг бид мэдэхгүй.

-  Мэдрэмжтэй байх. Чатаар харилцахад үг, үсэг, эможиноос эхлээд нэгнээ буруугаар ойлгох аюул их. Тиймээс "торгон" мэдрэмжтэй л байдаг юм шүү. 

- Хэт өндөр хүлээлт үүсгэхгүй байх. Сошиалаар танилцсан хүндээ хэт өндөр хүлээлт үүсгэх хэрэггүй. Хүмүүс фэйсбүүкээр уулзаж, танилцдаг гэдэг л дээ. Гэвч маш цөөхөн нь.

- Хэт хүчлэхгүй байх. "Цаад хүн"-ээ үнэхээр тантай харилцах дуртай байгаа эсэхийг магадлаарай. Таны талаар сонирхож байна уу, эсвэл эелдэг зан гаргасандаа л мэнд мэдэж буй эсэхийг нь тодорхой болгоорой. Дургүй байхад нь нэг дор олон, урт чат бичиж, залгаж түүнийг залхаах хэрэггүй. 

- "Күүл" байх гэж хичээх хэрэггүй. Төгс мэт зураг, романтик чат бичих хэрэггүй дээ. 2-р зөвлөгөөг мартаагүй биз? Өөрөөрөө байхад л болно. 

4. Цахим болзоог сонирхолтой болгох

"Цахимаар болзох" шинэ трэнд залуусын дунд бий болжээ. Гэхдээ зөвхөн видеогоор ярилцаж, чат бичихийг л хэлэхгүй. Хэрэв та хоёр нэгэнтэйгээ чаталж, тодорхой хэмжээний итгэлцэл үүсгэсэн бол дараагийн алхмыг хийгээрэй. Яг л жинхэнэ болзоо шиг сэтгэл гарган хувцаслаж, нөгөө хүнээ эвгүй байдалд оруулахгүйн тулд цаг товлон болзоорой. Хоёулаа бие биендээ зориулсан хоол бэлтгэх, нэг өдөр ямар ч үг ашиглалгүй зөвхөн зургаар харилцах, асуулт хариултын тоглоом тоглох гээд аль болох сонирхолтой болзох нь танд ч зугаатай байх болно. 

5. Ганцаараа ч гоё байх

Энэ зөвлөгөөнд та болзох талаар сонирхож орж ирсэн байх. Гэвч яг одоо ганц бие байгаа бол заавал найз охин/залуутай болох гэж өөрийгөө бүү хүчлээрэй. Ганцаараа байхдаа өөртэйгөө "нэг сайхан" танилцвал ямар вэ? Доорх нийтлэлүүд танд тусалж мэдэх юм. 

Ганц бие амьдралаас олж авсан алт шиг үнэтэй 4 сургамж

Ганц бие хүмүүст жинхэнэ хайр дурлалд итгэх хүч өгөх 13 кино

Энэ 9 киног үзээд та ганц бие байгаадаа баярлана

Ганц бие байхаас бүү ай. Харин хортой харилцааг орхиж чадахгүй байхаас ай

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
9 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
10 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
10 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.