UBLife Logo
Урлаг

‘’Пусан – 55” үзэсгэлэнд Монголын залуу зураачид оролцож байна

‘’Пусан – 55” үзэсгэлэнд Монголын залуу зураачид оролцож байна

БНСУ-ын  Пусан хотын урлагийн 55 дахь наадам болж байна. Уг наадмын хүрээнд  БНСУ, Монгол Улсын  залуу зураачид  хамтарсан үзэсгэлэнгээ анх удаа  Пусан хотод гаргаж байна.  Үзэсгэлэнд  манай улсын 25 зураач,  солонгосын 33 зураач  дүрслэх  урлагийн бүтээлээ  толилуулж байгаа юм. Өнгөрсөн онд  Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Шинэ давалгаа” үзэсгэлэнд  Солонгосын  төлөөлөл оролцож, уран зургийн  хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах санал тавьсан.  Пусан хотын  соёл урлагийн нэгдсэн холбооны дэмжлэгтэйгээр  Монголын  урчуудын эвлэлийн хорооны дэргэдэх “Залуу уран бүтээлчдийн холбоо” хамтран анх удаа  энэ үзэсгэлэнг гаргажээ. 

Монголын урчуудын эвлэлийн хорооны дэргэдэх “Залуу уран бүтээлчдийн холбоо”-ны тэргүүн С.Зэсээ энэ үеэр “Энэхүү  үзэсгэлэнд  40-өөс доош насны зураачид  дүрслэх урлагийн бүтээлээ  олон улсад сурталчилж байгаагаараа онцлог. “Пусан-55’’ урлагийн наадамд ирсэн бүтээлүүд нь  Монгол үндэсний өв соёл, уламжлал, орчин үеийн урсгалыг  багтааж чадсан.  Тиймээс ч  үзэгч, сонирхогч ихтэй байна” гэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын Захирагч  С.Батболд залуу зураачдыг дэмжиж,  "Пусан–55" уран зургийн үзэсгэлэнд зочилсондоо талархаж байгаагаа илэрхийллээ. Ирэх жил  Монгол Солонгосын хамтарсан  зураачдын үзэсгэлэн Улаанбаатар хотод гарна. Үзэсгэлэнг  Монгол Улсаас Пусан хотод суугаа Консулын газрын дарга  Д.Бямбадорж, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга  Ж.Дамдинцэрэн,  Нийслэлийн  Залуучуудын хөгжлийн газрын дарга  С.Сүх очир  нар  үзлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
40
49
25
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
2024 онд Монголын соёл урлагийг тодорхойлсон үйл явдлууд

2024 онд Монголын соёл урлагийг тодорхойлсон үйл явдлууд

Монголын түүх, археологийн дурсгалууд дэлхий нийтийн анхаарлын төвд шилжсэн, музейн хэвшмэл байдлыг эвдэх их эхлэлийг түүчээлсэн, дүрслэх урлаг, кино, театр, хөгжмийн уран бүтээлчид дэлхийн томоохон тайз, дэлгэцнээ хүрсэн их нүүдлийн жил байлаа.

Б.Даваа: Зохиолд ажиллах, хэл ярианы техник хоёр бол ороонго мод шиг салшгүй холбоотой

Б.Даваа: Зохиолд ажиллах, хэл ярианы техник хоёр бол ороонго мод шиг салшгүй холбоотой

СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Ярих урлаг, театр кино судлалын тэнхим энэ онд 30 жилийнхээ тэгш ойг тэмдэглэж байна. Бид уг үйл явдалтай холбогдуулан тус тэнхимийн эрхлэгч, доктор Батчулууны Даваатай ярилцлаа.

Эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодном таалал төгсчээ

Эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодном таалал төгсчээ

Тэрээр Турфаны судлал, Монгол шүлэг судлал, Монгол ардын аман зохиол судлал, Монголын эртний уран зохиолын түүхийн судалгаа, “Монголын нууц товчоо” судлал, Монголын бурхны шашны уран зохиол судлал, Монгол үсэг зүй, Монголын уламжлалт анагаах ухааны судлал гэсэн найман чиглэлийг орчин цагийн Монгол орноо, харилцан уялдаатайгаар эн тэгш хөгжүүлж чадсан Монголын цор ганц эрдэмтэн байлаа.