UBLife Logo
Бөх

ЖҮДО: 2018-2020 онд үйлчлэх шинэ дүрэм

ЖҮДО: 2018-2020 онд үйлчлэх шинэ дүрэм

Олон улсын жүдо бөхийн холбооноос дүрмээ шинэчилсэн. Шинэ дүрэм ердөө хэдхэн хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэнэ. Гол өөрчлөлтүүд гэвэл ваза-ари, иппоны ялгааг тодруулж, иппон ялалтын үнэ цэнийг нэмэгдүүлсэн. Мөн татами дээрх шүүгчийн эрхийг нэмсэнд оршиж байгаа юм.

-    Эрэгтэй, эмэгтэй барилдаануудын үндсэн цаг ижилхэн 4 минут болсон. Эрчүүд 5 минут барилддаг байсан билээ. Энэ өөрчлөлтийг хүйсийн тэгш байдлыг хангах үүднээс гаргажээ.-    Иппон, ваза-ари гэсэн хоёр үнэлгээтэй. Жүдоч өрсөлдөгчдөө мэх хийж, эсвэл хариу мэх хийж, нуруугаар нь хурд, хүчтэйгээр унагаасан тохиолдолд иппон өгнө. Иппон авахад хурд, хүч, дал нуруугаар цэвэр унагаах, унагаах хүртлээ бүрэн хянаж байгаа эсэхийг харгалзах юм. Энэ 4 шаардлагын аль нэгийг хангаагүй бол ваза-ари өгнө. Урьд юүко өгдөг байсан бүх үнэлгээ ваза-ари болсон.  -    Хоёр ваза-ари нэг иппонтой тэнцэх тул барилдааныг дуусгана. Хоёр гар, тохойн дээр унахад шууд ваза-ари. Харин нэг, гар, тохойн дээр унагах, арагш нь суулгаад шууд эргүүлэн унагаахад ваза-ари болно.

-    Энэ бол ваза-ари биш.

-    Унахдаа мост хийсэн бүх тохиолдол иппонд тооцогдоно.

-    Шидэлтээс толгойгоо ашиглан зугтаж зайлахад хансокү макэ өгнө.

-    Хамгаалалтад толгойгоо санамсаргүй буюу санаатай ашиглаагүй бол торгууль өгөхгүй.

-    Хоёр тамирчин зэрэг унаж, хэн нь мэх хийсэн нь тодорхой мэдэгдэхгүй байвал хэнд нь ч оноо өгөхгүй. Хамт унасны дараахь бүх барилдааныг хэвтээ байдал гэж тооцно.-    Даралт. 10 секунд – ваза-ари. 20 секунд – иппон.-    Ийм даралт тооцогдоно.

-    Ийм даралт тооцогдохгүй.

-    Даралт дотор эхэлсэн бол дэвжээнээс гарсан ч тооцогдоно. Хэрэв дэвжээний гадна даралтанд орсон байсан тамирчин сөрөг даралт хийвэл мөн тооцогдоно.

-    Үндсэн 4 минутад зөвхөн ваза-ари, иппоноор л ялагчийг тодруулна. Торгуулиар хэн ялсныг тодруулахгүй. Гэхдээ хансокү макэд ялагдал өгнө. 3 дахь торгууль хансокү макэ болно.-    Барилдаан дуусахад оноо ижилхэн, эсвэл хэн нь ч оноо аваагүй бол Golden Score эхлэнэ. Торгуулийн тоо хамаагүй. Гэхдээ үндсэн цагийн бүх оноо, торгууль самбар дээр үлдэнэ.-    Нэмэлт цагт зөвхөн техникийн оноо буюу ваза-ари, иппоноор ялалтыг өгнө. Мөн хансокү макэ.-    Барьц аван, довтолгоо хийх хугацаа 45 секунд.-    Хоёр гараар барьц тавиулах шидо.

-    Цохиж тавиулах мөн шидо.

-    Жүдогигоо санаатайгаар гаргах шидо.

-    Барьц өгөхгүй гэж гараар хаах шидо.

-    Өрсөлдөгчийнхөө гарыг блоклох шидо.

-    Барьц тавиулах гэж хөл ашиглах шидо.

-    Жүдогигоо янзлах гэж санаатайгаар цаг авбал шидо. Барьц авах, барилдаан үр дүнтэй явагдахын тулд жүдогиг бүсэн дотуур хийж, бүсээ чанга татсан байх ёстой. Тиймээс жүдочид матэ, хажимэ дохионы хооронд жүдогигоо дүрэм ёсоор янзлах шаардлагатай.-    Шүүлтийг амар болгох үүднээс уламжлалт бус барьц буюу ханцуй, бүс зэрэг барьц аваад шууд мэх хийвэл зөвшөөрдөг болсон. Шууд мэх хийгээгүй бол шидо өгнө.

-    Нэг хөл дэвжээнээс гараад тамирчин шууд мэх хийх, эсвэл буцаж орохгүй бол шидо өгнө.

-    Хөл, өмднөөс барих болгонд шидо өгнө. Хансокү мэкэ ч байж болно.-    Өрсөлдөгчөө жүдогигийн хормой болон зөвхөн хуруугаар боовол шидо өгнө.

-    Боож байхдаа өрсөлдөгчийнхөө хөлийг татаж болохгүй. Ийм тохиолдолд матэ болно.  

-    Жүдогийн үзэл санаанд таарахгүй үйлдэл хийж, хансокү макэ авсан тамирчныг тэмцээнээс хасна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.