UBLife Logo
Урлаг

2017 оны Монголын шилдэг 10 ЦОМОГ + ОНЦЛОХ ДУУ

UBLife
UBLife
2017 оны Монголын шилдэг 10 ЦОМОГ + ОНЦЛОХ ДУУ

Hi-Fi рекордсын өнгөрсөн оны хамгийн шилдэг 10 цомгийг танилцуулж байна. 

10. “М Tradition” Бараа&Мийгаа

Лимбэчин Б.Мягмарцэрэн, ёочин хөгжимчин Х.Бархүү нар 2010 оноос хамтран уран бүтээл туурвих болжээ. 2016 оны “Авьяаслаг Монголчууд” шоуны дэд байрт шалгарсан. “M Tradition” цомогт ардын дууг орчин үеийн хөгжимтэй хослуулан уран бүтээлүүд багтжээ. 

Урсгал: Ардын 

Цомгийн онцлох дуу

Уран бүтээлчдийн фэйсбүүк хаяг

9. “Defined” Ч.Цэлмүүн 

“Universe best songs-2009” тэмцээний ялагч, дуучин Ч.Цэлмүүний хоёр дахь бие даасан цомог. Япон улсад суралцаж буй уран бүтээлчийн эл цомогт поп, R&B жанрын 9 дуу багтсан байна.

Урсгал: Поп/R&B

Цомгийн онцлох дуу

Уран бүтээлчийн фэйсбүүк хаяг

8. “Өнгө аяс” Б.Ангирмаа

Ая, зохиогч, продюсер, дуучин Б.Ангирмаа “Удахгүй ээ”, “Өнгө аяс” нэртэй хос цомгоо 2017 оны 4 сард худалдаанд гаргажээ. 

Урсгал: Поп

Цомгийн онцлох дуу

Уран бүтээлчийн фэйсбүүк хаяг

7. “Чамайг мартаагүй” Б. Баярцэцэг

Дуучин Б.Баярцэцэгийн шилдэг дуунуудаас бүрдсэн “Чамайг мартахгүй” болон Монголын эстрадын 1980-1990-ээд оны сэтгэлд хоногшсон дуунуудыг "smooth jazz" урсгалаар амилуулсан “Миний шүтээн” цомгуудаа өнгөрсөн оны 6 сард гаргажээ.

Урсгал: Поп

Цомгийн онцлох дуу

Уран бүтээлчийн фэйсбүүк хаяг

6. “Амьдралын бэлэг” Ц.Чулуунбат

“Харанга” хамтлагийн гишүүн,  хөгжмийн зохиолч МУУГЗ Цэрэндоржийн Чулуунбатын “АМЬДРАЛЫН БЭЛЭГ” нэртэй цомгоо 2017 оны 5 сард худалдаанд гарсан бөгөөд тус цомог нь нийт 11 дуунаас бүрджээ.

Урсгал: Поп

Цомгийн онцлох дуу

Уран бүтээлчийн фэйсбүүк хаяг

5. “Nocturne” Одонбат&МО

Одонбат, Мөнх-Оргил нарын “Nocturne” нэртэй шинэ цомог 2017 оны 8 сард худалдаанд гарсан. Энэхүү электроник цомогт NMN, Маралжингоо, Билгүүн /The Compass/, Guli, Шижирмаа, Sleepo зэрэг уран бүтээлчидтэй хамтарсан нийт 15 дуунаас бүрджээ.

Урсгал: Электроник

Цомгийн онцлох дуу

Уран бүтээлчийн фэйсбүүк хаяг

4. “Tokyo” Бодьхүү

Өмнө “Night Shine”, “Rio (EP)” зэрэг цомгуудаа цахим хэлбэрээр хүргэж байсан Бодьхүүгийн цомог энэ удаа ч мөн адил цахим хэлбэрээр Монголын болон Олон улсын цахим дэлгүүрүүдээр сонсох, татаж авахаар гарсан байна.

Урсгал: Электроник

Цомгийн онцлох дуу

Уран бүтээлчийн фэйсбүүк хаяг

3. “Unplugged in Ub”  The Lemons

The Lemons хамтлаг 2016 оны 5 сарын 27-нд УДБЭТ-т хийсэн "Unplugged" тоглолтын бичлэгээ цомог болгон 2017 оны 5 сард “Unplugged in UB” нэртэйгээр гаргажээ. Цомгоос "The Lemons" хамтлагийн дуунуудыг классик хувилбараар сонсох боломжтой бөгөөд амьд тоглолтын бичлэг учир сонсох зуур яг л тоглолт үзэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Урсгал: Рок/ альтернатив

Цомгийн онцлох дуу

Уран бүтээлчийн фэйсбүүк хаяг

2. “Хөг-жим” Ука

Киви хамтлагийн ахлагч, дуучин Укагийн 3 дахь бие даасан цомог. Уг цомогтоо Монголын хөгжмийн ертөнцийн тулгын гурван чулуу гэж хүндлэгддэг МУАЖ, Төрийн хошой шагналт Л.Мөрдорж, МУАЖ, Төрийн шагналт С.Гончигсумлаа, МУАЖ, Төрийн хошой шагналт Б.Дамдинсүрэн нарын хөгжмийн зохиолуудаас сэдэвлэн, орчин цагийн үг, аялгуу оруулан уран сайхнаар хийхийг зорин ажиллажээ.

Урсгал: Рок/ альтернатив

Цомгийн онцлох дуу

Уран бүтээлчийн фэйсбүүк хаяг

1. The Jazz Train “The Jazz Train” 

2017 оны шилдэг цомгоор "The Jazz train" шалгарчээ. 2016 оны 9-р сард байгуулагдсан жазз хөгжмийн урсгалаар тоглодог шинэ залуу хамтлаг нь бие даасан анхны цомгоо “The Jazz Train” нэртэйгээр 2017 оны 3 сард гаргасан. Монголын хамгийн анхны жазз инструментал цомог хэмээн нэрлэж болно. Тус цомог нийт 8 дуунаас бүрдсэн бөгөөд дан хөгжмийн зохиол 6, хамтлагийн продюсер Мартин Зинкерийн шинэчилсэн найруулга бүхий хоёр дууг дуучин Э.Энхжаргал дуулснаараа онцлог. 

Урсгал: Рок/ альтернатив

Цомгийн онцлох дуу

Уран бүтээлчийн фэйсбүүк хаяг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
46
14
32
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
2024 онд Монголын соёл урлагийг тодорхойлсон үйл явдлууд

2024 онд Монголын соёл урлагийг тодорхойлсон үйл явдлууд

Монголын түүх, археологийн дурсгалууд дэлхий нийтийн анхаарлын төвд шилжсэн, музейн хэвшмэл байдлыг эвдэх их эхлэлийг түүчээлсэн, дүрслэх урлаг, кино, театр, хөгжмийн уран бүтээлчид дэлхийн томоохон тайз, дэлгэцнээ хүрсэн их нүүдлийн жил байлаа.

Б.Даваа: Зохиолд ажиллах, хэл ярианы техник хоёр бол ороонго мод шиг салшгүй холбоотой

Б.Даваа: Зохиолд ажиллах, хэл ярианы техник хоёр бол ороонго мод шиг салшгүй холбоотой

СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Ярих урлаг, театр кино судлалын тэнхим энэ онд 30 жилийнхээ тэгш ойг тэмдэглэж байна. Бид уг үйл явдалтай холбогдуулан тус тэнхимийн эрхлэгч, доктор Батчулууны Даваатай ярилцлаа.

Эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодном таалал төгсчээ

Эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодном таалал төгсчээ

Тэрээр Турфаны судлал, Монгол шүлэг судлал, Монгол ардын аман зохиол судлал, Монголын эртний уран зохиолын түүхийн судалгаа, “Монголын нууц товчоо” судлал, Монголын бурхны шашны уран зохиол судлал, Монгол үсэг зүй, Монголын уламжлалт анагаах ухааны судлал гэсэн найман чиглэлийг орчин цагийн Монгол орноо, харилцан уялдаатайгаар эн тэгш хөгжүүлж чадсан Монголын цор ганц эрдэмтэн байлаа.