Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээн энэ амралтын өдрүүдэд (III.10-11) ОХУ-ын Улаан-Үд хотод боллоо. Тэмцээний сүүлийн өдөр 61, 70, 79, 92, 125 кг-ын жингийн барилдаан болж, ОУХМ Баасанцогтын Өлзийсайхан 92 кг-д, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо 125 кг-д хүрэл медаль хүртэв. Манай бөхчүүд Буриадын дэвжээнээс нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилттай өндөрлүүллээ.
СҮҮЛИЙН ӨДРИЙН ДҮН:61 кг (25 бөх): 1. Александр Богомоев (ОХУ, Буриад) 2. Зелимхан Абакаров (ОХУ, Москва) 3. Ефим Кормильцев (ОХУ, Красноярск), Ньургун Скрябин (Беларусь)
70 кг (32): 1. Евгений Жербаев (ОХУ, Буриад) 2. Албибек Акбаев (ОХУ, Кабардино-Балкар) 3. Роланд Ондар (ОХУ, Тува), Алексей Боровицкий (ОХУ, Буриад)
79 кг (16): 1. Радик Валиев (ОХУ, Алания) 2. Хусейн Суюнчев (ОХУ, Черкесия) 3. Кахабер Хубежты (ОХУ, Алания), Алексей Сабидаев (ОХУ, Буриад)
92 кг (12): 1. Анзор Уришев (ОХУ, Красноярск) 2. Тимур Баторов (ОХУ, Буриад) 3. Баасанцогтын Өлзийсайхан (Монгол), Алихан Жабраилов (ОХУ, Дагестан)
125 кг (18): 1. Цыбик Максаров (ОХУ, Буриад) 2. Алан Хугаев (ОХУ, Алания) 3. Нацагсүрэнгийн Золбоо (Монгол), Балдан Цыжипов (ОХУ, Буриад)