UBLife Logo
Бөх

Дөрвийн даваанд Улсын арслан Р.Пүрэвдагва, харцага Т.Баасанхүү, О.Хангай өвдөг шороодлоо

Дөрвийн даваанд Улсын арслан Р.Пүрэвдагва, харцага Т.Баасанхүү, О.Хангай өвдөг шороодлоо

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын дөрвийн даваа сонирхолтой, өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө.

Бөх сонирхогчид дээгүүр барилдана гэж тааж байсан улсын харцага Төрөөгийн Баасанхүү энэ даваанд Сүхбаатар аймгийн Асгат сумын харъяат аймгийн арслан Баярсайханы Батжаргалд өвдөг шороодлоо. Мөн энэ жилийн наадамд түрүүлэх магадлалтай бөхийн нэгээр нэрлэгдэж байсан Ховд аймгийн харъяат улсын харцага О.Хангай аймгийн хашир арслан, Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат Шарын Мөнгөнбаатараас барьц сонгоод уналаа. Мөн улсын арслан Р.Пүрэвдагва энэ даваанд өвдөг шороодов.  

Улсын дархан аварга Г.Өсөхбаяр залуу бөх Г.Алтанбаганаар дөрөв давлаа. Жүдо бөхийн шилдэг тамирчдын нэг Г.Алтанбагана улсын аварга О.Балжиннямаар гурав даваад байсан юм. Улсын аварга С.Мөнхбат аймгийн заан З.Энх-Амгалангаар дөрөв давлаа.

Улсын аварга Г.Эрхэмбаяр Б.Батсайханаар, Улсын арслан Э.Оюунболд аймгийн арслан Ш.Пүрэвгарьдаар, аймгийн арслан Т.Бэгзсүрэн улсын гарьд Ш.Жаргалсайханаар дөрөв давлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
29
21
17
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.