UBLife Logo
🥇 Парис - 2024

3.5 цаг үргэлжилсэн Аргентин, Мароккогийн “дайн”

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
3.5 цаг үргэлжилсэн Аргентин, Мароккогийн “дайн”

Парисын олимпын хөлбөмбөгийн тэмцээн эхлээд шууд хоёр шуугиан гарлаа. Эмэгтэй хөл бөмбөгийн Канад, Шинэ Зеландын багийн тоглолтын өмнө тагнуулын хэрэг мандсан юм. Шинэ Зеландын багийн бэлтгэлийн үеэр талбай дээр дрон ниссэн. Дроныг Канадын багийн ажилтан хөөргөж, тагнасан нь илэрч, Сент Этьен хотын шүүхээс найман сарын тэнсэн харгалзах ял сонслоо. Яг энэ Сент Этьен хотод эрэгтэй хөл бөмбөгийн тоглолт ч хэрүүл маргаанаар өндөрлөлөө.  

Мароккогийн баг 2-1 ялж явсан бөгөөд хэт цаг бариад байсан тул шүүгч 15 минут сунгалаа. Харин нэмэлт 16 дахь минутад аргентинчууд гоол хийж, тооны харьцаа 2-2 болов.

Аргентины баг баяраа тэмдэглэж, дасгалжуулагч Машерано талбайн захаар аз жаргалтай гэгч нь гүйж явахад Мароккогийн фэнүүд талбайд нэвтрэн орж ирлээ.

Халаасандаа байсан ялалтаа алдсан тул тун ууртай. Хэт ширүүн, зэрлэг авирлаж байсан тул талбай дээр хамгаалагч, цагдаа нар гарч ирэн, тоглогчдыг талбайгаас гаргав.

Аргентины багийнхны толгой дээр аяга, стакан, элдэв хог буугаад л.

Тоглолт дууссан эсэх нь тодорхойгүй, юу болоод байгаа нь ойлгомжгүй маш удлаа. Хоёр цаг шүү дээ. Телевиз үзэгчид ч тэнцлээ гээд зурагтаа унтраасан байв.

Энэ хооронд шүүгч нар ВАР үзэж, Аргентины гоолыг отон тоглолт хэмээн тооцсонгүй. Тамирчдыг талбай дээр эргэн гарсны дараа шүүгч албан ёсоор монитор үзээд отон тоглолт хэмээн зарлалаа.

90+16 минутад толгойгоор бөмбөг мөргөж, хөндлөвч оносон аргентин тоглогчийг отон тоглолтод байсан гэж үзжээ.

Ингээд багууд үзэгчгүй цэнгэлдэхэд шүүгчийн сунгасан 3 минутыг тоглоод тарлаа. Марокко 2-1 ялжээ. Аргентины багийн дасгалжуулагч энэ явдлыг “Амьдралдаа үзсэн хамгийн том цирк” гэж нэрлэсэн бол Аргентины хөлбөмбөгийн холбоо зарга мэдүүлсэн.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
4
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.