UBLife Logo
🥇 Парис - 2024

Парис-2024: Олимпын медальтнууд хэдэн долларын шагнал авах вэ?

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Парис-2024: Олимпын медальтнууд хэдэн долларын шагнал авах вэ?

Парисын олимпын наадам эхлэхэд хэдхэн цаг үлдлээ. Олимпын наадам ойртохын хэрээр хэвлэл мэдээллээр улс орнуудын тамирчдадаа амласан шагналын мөнгөний талаар мэдээллэж эхэллээ. Мэдээж олимпын наадамд олон медаль авах нь тухайн улс орны нэр хүндэд сайн. Маш том сурталчилгаа болдог.

Олимпын медаль авах найдвар тун бага байхад их хэмжээний мөнгөн шагнал амлах нь амархан байж болох. Эсвэл энэ нь ази маягийн заль ч байж мэднэ. Олимпын аваргад өгөх мөнгөний хэмжээгээр Сингапур улс олон жил тэргүүлж байгаа. Сингапур ганцаарчилсан төрөлд олимпын аварга болсон тамирчиндаа 1 сая сингапур доллар (700 мянган ам.доллар), багийн төрөлд 2 сая сингапур доллар амласан. Гэхдээ түүхэнд ганцхан хүн энэ мөнгийг авсан нь усанд сэлэлтийн Жозеф Скулинг 2016 оны Рио олимпод авсан юм. Тайванийн олимпын аваргууд 20 сая тайвань доллар (600.000 ам,доллар) болон насан туршдаа сар бүр 125 мянган тайвань долларын (4000 ам.доллар) тэтгэмж авна.

Харин АНУ-д медальтнуудын мөнгөн шагналыг улс биш Олон нийтийн байгууллага гаргадаг. Энд их гүрэн гэхэд тун даруухан буюу олимпын аваргадаа 37,5 мянган ам.доллар өгдөг байна. Гэтэл Серби аваргадаа 214 мянга, Итали 193 мянган ам.доллар өгдөг байна. Хятад улс 2008 оны Бээжингийн олимпод аваргадаа 50 мянган ам.доллар олгосон. Тэр үеэс хойш шинэ мэдээлэл байхгүй. Гэхдээ аймаг муж болон Нутгийн зөвлөл нь шагнадаг нь нууц биш. Хэдий Хятадын харьяа ч олимпод тусдаа оролцдог Хонконгийн алтан медальтнууд 750 мянган ам.доллар авдаг байна.  

Зарим улсад урьдчилан мөнгөн шагналаа зарладаггүй, гавьяа байгуулсан хойно нь өгдөг уламжлалтай. Жишээ нь, Саудын Араб улс каратэгийн тамирчин Тарега Хамедиг финалд шалгарч, мөнгөн медаль хүртсэнийг нь үнэлж, 1.33 сая ам.доллароор урамшуулж байлаа.

Энэтхэгт олимпын аварга нь Засгийн газраас 100 мянган ам.доллар, ҮОХ-ноос 120 мянган ам.доллар авдаг бол АНУ-ын бөхчүүд бусад төрлийн тамирчдаасаа тусдаа шагналтай. Америк бөх олимпын аварга болбол тусгай сангаас 250 мянган ам.доллар авдаг байна.

Хамгийн өндөр шагналтай 10 улс

Хонконг – алт 768500, мөнгө 384000, хүрэл медаль 192000 ам.доллар

Сингапур – 737000, 369000, 184000

Тайвань – 720000, 251000, 178000

Турк – 380000, 230000, 115000

Гүрж – 370000, 185000, 92700

Таиланд – 365150, 219090, 146060

Индонез – 346000, 138500, 69250

Израил – 276100, 207100, 138000

 Казахстан – 250000, 150000, 75000

Малайз – 212180, 63654, 21218 ам.доллар

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
10
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.