UBLife Logo
🥇 Парис - 2024

Олимпын наадамд тугч хийсэн НБА-гийн одод

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Олимпын наадамд тугч хийсэн НБА-гийн одод

Хэдхэн цагийн дараа Парис-2024 олимпын наадмын нээлтийн ёслол болно. Алдарт Леброн Жеймс АНУ-ын багийн тугчаар томилогдоод сэтгэл догдлон сууж байна. Хэдийгээр агуу тамирчны намтарт жижиг зүйл мэт санагдаж болох ч Төрийн далбаагаа бариад алхаж байгаа түүний зургийг ирээдүйд хийх Леброны намтар кинонд ашиглах юм.

Парист түүнээс гадна Яннис Адетокунбо (Грек), Деннис Шрёдер (Герман) нар эх орныхоо далбааг өргөх болно. Ингээд олимпын наадамд тугчаар ажиллаж байсан НБА-гийн оддыг эргэн нэг санацгаая.

Эндрю Гейз (Австрали) - 2000

Төрөлх эх орондоо болсон олимпод тугч болно гэдэг хүндтэй үүрэг. Гейз бол НБА-д хоёр улирал тоглосон, Австралийн сагсан бөмбөгийн домог. 1999 онд Тим Данкан, Дэвид Робинсон хоёртой хамт Сан-Антонио Спёрс багт лигийн аварга болж байлаа.

Яо Мин (Хятад) - 2004

Тэр үед Хятадын хамгийн агуу тамирчин нь Яо Мин байлаа. Олимпын наадамд тэдний баг наймдугаар байрт оржээ.

Карлос Арройо (Пуэрто-Рико) - 2004

Карлос Арройо НБА-д 569 тоглолтод оролцсон. Афинд  Пуэрто-Рико америкчуудыг хожсон билээ.

Дирк Новицки (Герман) - 2008

Новицки НБА-д MVP болоод, оргил үедээ Бээжинд очсон. Харамсалтай нь аравдугаар байрт дууссан.

Яо Мин (Хятад) - 2008

Тиймээ, Яо Мин хоёр удаа тугч болсон. Нутагтаа болсон олимпод тэр дахиад л наймдугаар байрын шагналтай.

Андрей Кириленко (ОХУ) - 2008

Андрей Европын аварга болчихоод Бээжинд очиж байлаа. Хэсэгтээ тавдугаар байр гэдэг хүссэн амжилт нь биш байлаа.

Шарунас Ясикявичюс (Литва) - 2008

Ясикявичюс шинэ Литвагийн лидер байв. НБА-д хэдэн улирал тоглохдоо Голден Стэйт Уорриорзт байв.

Ману Жинобили (Аргентин) - 2008

Агуу Жинобили хүрэл медальтай нутаг буцсан.

И Цзяньлянь (Хятад) - 2012

2011 онд Яо Мин зодог тайлж, И Цзяньлянь орлосон. Тэр НБА-д тун дажгүй таван улирал тоглосон.

Пау Газоль (Испани) - 2012

Европын шилдгүүдийн нэг Газоль олимпод түрүүлж чадаагүй. Лондонд тэд мөнгөн медаль хүртсэн.

Луис Скола (Аргентин) - 2016

Аргентин плей-оффт шалгарсан ч АНУ-д ялагдсан.

Томаш Саторански (Чех) - 2020

Анх удаагаа олимпод шалгарсан багийн лидер нь тэр байв.

Патрик Миллз (Австрали) - 2020

Миллз НБА-д дажгүй тоглосон. Харин шигшээдээ бүр супер тоглож, хүрэл медаль авсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.