UBLife Logo
🥇 Парис - 2024

Сена мөрөн, Селин Дион, “Парис-2024” олимпын нээлт...

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Сена мөрөн, Селин Дион, “Парис-2024” олимпын нээлт...

Зуны олимпын XXXIII наадмын нээлтийн ёслолын ажиллагаа эхлэхэд хэдхэн цаг үлдлээ. Аль ч олимпын нээлтийн ёслолын "цочир сонин", өвөрмөц шийдэл, ондоошил зохион байгуулагчдын "нууц" байдаг ч нээлтийн ёслолын үеэр болдог Олимпын тугийг залах, тамирчид шүүгчдийн тангараг өргөх, Олимпын галт бамбарыг асаах, оролцож буй орны баг тамирчдын жагсаал гээд тогтсон дэг жаяг, уламжлалт зүйлүүд өөрчлөгдөхгүй.

"Парис-2024" Олимпын нээлт, тэр дундаа улс орнуудын жагсаал түүхэнд анх удаагаа цэнгэлдэхээс өөр газар болох гэж буй. Франц орныг хөндлөн гулд 776 км туулах Сена мөрөн дээр энэ удаагийн нээлт, тамирчдын жагсаал болох юм.

"Парис-2024" Олимпын наадамд оролцох 206 орны (+ дүрвэгсдийн баг) 10714 тамирчдын төлөөлөл 6800 тамирчинг суулгасан 90 завь Парисын дундуур Сена мөрнөөр 3,7 миль зайг жагсаалаар туулах ажээ.

Нээлтийн ёслолд Канадын алдарт дуучин Селин Дион, АНУ-ын поп од Лэди Гага нар оролцох бөгөөд Селин Дион франц хэл дээр (Тэрбээр Канадын Квебек хотын уугуул тул францаар дуулах нь асуудалгүй) Францын хамгийн алдартай хөгжмийн зохиолчдын нэг Эдит Пиафын "L'Hymne à l'amour" хэмээх дууг дуулна гэсэн таамаглал бас явна.

Мэдээж эх орондоо болж буй олимпын нээлтэд Францын уран бүтээлчид оролцох нь тодорхой. Ямартаа ч мали гаралт Францын дуучин Аяа Накамура, метал рок "Gojira" хамтлагын нэрс  дуулдаж байна.

Мөн дэлхийн 120 гаруй орны төрийн тэргүүн, Ерөнхий сайд, хаан, хатан, ханхүү, гүнжүүд нээлтийн ёслолыг сонирхох бөгөөд Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргийн хамт тэдний дунд байх нь. "Парис -2024" Олимпын нээлтийг манай гаригийн нэг тэрбум гаруй хүн ТВ-ээр шууд дамжуулалтыг үзэх тооцоо бас гарсан бөгөөд нээлтийн ёслолын ажиллагаа Францын цагаар 2024 оны долдугаар сарын 26-ны оройн 19:30 цагаас эхлэх юм.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
thefox\54.255.225.134
Celindion
ЗОЧИН\13.229.226.166
Гоё мэдээ. Баярлалаа.