UBLife Logo
🥇 Парис - 2024

Бокс: О.Есүгэн, М.Энхжаргал нарын өрсөлдөгчид тодорлоо

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Бокс: О.Есүгэн, М.Энхжаргал нарын өрсөлдөгчид тодорлоо

Парисын олимпын боксын төрөлд манай хоёр эмэгтэй тамирчин оролцож байна. Өчигдөр сугалаа явагдаж, О.Есүгэн, М.Энхжаргал хоёр өрсөлдөгчидтэйгээ танилцлаа.

Эмэгтэй 50 кг-ын жинд “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл, Ази тивийн хүрэл медальт О.Есүгэн эхний тойрогт "Рио-2016" олимпын  хүрэл медальт, Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Колумбийн тамирчин Ингрит Валенсиатай тулалдах боллоо. 3 дахь олимпоо оролцож байгаа Ингрит 35 настай. Түүнийг ялахад Австралийн Monique Suraci-тай өрсөлдөнө. Энэ хэсэгт 2023 оны Панамерикийн аварга, Бразилын Каролайн Де Алмайда, Хятадын дэлхийн аварга Wu Yu оржээ. Wu Yu нь өнгөрсөн жил Сирин Чараабиг ялж, дэлхийн аварга болж байсан юм.

54 кг-ын жинд 2022 оны 22 хүртэлх насны Ази тивийн аварга, 2022 оны Дэлхийн цомын аварга, 2023 оны эмэгтэйчүүдийн Боксын ДАШТ-ий хүрэл медальт М.Энхжаргал өрсөлдөнө. Тэрээр эхний тойрогт 2023 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 52 кг жингийн мөнгөн медальт Италийн тамирчин Сирин Чараабитай тулалдана. Сирин ДАШТ-д манай О.Есүгэнийг ялж байсан билээ. Тунист төрсөн итали бүсгүй. 25 настай. Түүнийг ялахад  Румыний тамирчин Ленута Лакрамиоратай тулалдана. Ленута нь 30 настай. 2022 оны ДАШТ-ий мөнгөн медальтай, 2023 оны Европын наадмын мөнгөн медальт, Европын АШТ-ий алт, мөнгөн медальтай тамирчин. М.Энхжаргалын хэсэгт өнгөрсөн жилийн ДАШТ-д хагас шигшээд түүнтэй тулалдаж байсан өрсөлдөгч Колумбийн Yeni Arias байна.

Эхний тулаанаа 28-нд хийх болно.

Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Эрдэнэбаяр (ОБЕГ-ын Аврагч спорт хороо), туслах дасгалжуулагчаар Д.Отгондалай (Хилчин спорт хороо) ажиллаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.