UBLife Logo
🥇 Парис - 2024

Парис-2024: Монгол тамирчдын тэмцээний хуваарь (07.27)

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Парис-2024: Монгол тамирчдын тэмцээний хуваарь (07.27)

“Парис-2024”  XXXIII олимпын наадам өчигдөр нээлтээ хийлээ. Манай шигшээ багийнхны салхийг хагалж, байт харвааны Б.Отгонболд хамгийн түрүүнд Парисын талбайд гарсан бол өнөөдөр долоон тамирчин олимпоо эхлүүлэх гэж байна.

Хийн урт бууны 10 метрийн холимог багийн дасгалд Н.Баяраа, О.Есүгэн нар өрсөлдөнө. Тэмцээн 15.00, 16.30 цагт эхэлнэ. Мөн 16:30 цагт хийн гар бууны 10 метрийн дасгалд Э.Даваахүү цэц сорих юм.

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, эрэгтэй 60 кг-д Э.Ариунболд барилдана. Хэсгийн барилдаан 16:00 цагт, финал 22:00 цагт эхэлнэ.

22.32 цагаас эхлэх дугуйн эрэгтэй цуваа гараанд С.Жамбалжамц уралдана.

Боксын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал 02.16 цагт эхний тулаанаа хийхээр болжээ.

Гэрэл зургийг Д.Нямбилэг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
1
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\54.169.241.123