UBLife Logo
🥇 Парис - 2024

Жүдо: Б.Баасанхүү хагас шигшээд шалгарлаа

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Жүдо: Б.Баасанхүү хагас шигшээд шалгарлаа

Өнөөдөр жүдочид тэмцээндээ орж, эхний хоёр жинд аваргууд тодрох болно. Эмэгтэйчүүдийн 48 кг-д Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, Дэлхийн болон Ази тивийн аварга, ОУХМ  Б.Баасанхүү эхний тойрогт Мальта улсын Катрина Эспоситог цэвэр яллаа.

Дараагийн тойрогт Австрийн Катарина Танзерийг мөн цэвэр ялав. Ингээд хэсгийн аваргын төлөө Парагвайн Нарваез Габриелаг мөн цэвэр ялж, хагас шигшээд шалгарлаа.

Медалийн төлөөх барилдааны өрсөлдөгч нь Испанийн Мартинез Абеленда. Нөгөө талд Японы Цүнода, Шведийн Тара Бабулфат нар шалгарчээ.

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Э. Ариунболд эхний тойрогт Египетын Сами Юссриг цэвэр ялж, дараагийн барилдаанд Францын Лука Мхеидзед ялагдлаа.

Гэрэл зургийг Ч.Ганбат

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.