UBLife Logo
🥇 Парис - 2024

Жүдо: Эмэгтэй 48 кг-д онцлох бөхчүүд

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Жүдо: Эмэгтэй 48 кг-д онцлох бөхчүүд

Өнөөдөр жүдочид тэмцээндээ орж, эхний хоёр жинд аваргууд тодрох болно.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, Дэлхийн болон Ази тивийн аварга, ОУХМ  Б. Баасанхүү С хэсэгт өрсөлдөнө. Манай бөх эхлээд Мальта улсын Катрина Эспоситотой барилдана. Энэ жил Душанбе Гран Прид таарахад манай бөх ялсан. Давахад дараа нь Австри, Хонконгийн жүдочдын ялсантай хүч үзнэ. Энэ хэсэгт Португалын Катарин Коста байгаа бөгөөд түүнийг манай бөх ДАШТ-д давсан билээ.

А хэсэгт чансааг тэргүүлэгч Италийн Ассунта Скутто байгаа. Гэхдээ олимпын наадам бол бусад тэмцээнээс өөр тул чансаа өндөр нь заавал ялдаг зүйл үгүй. Харин ч Шведийн 18 настай Тара Бабулфат хагас шигшээд гарах магадлалтай. ДАШТ-д хагас шигшээд хоёр тамирчин таараад итали бүсгүй ялсан ч Тара хүрэл медаль зүүж чадсан. 18-хан насандаа Их Дуулга тэмцээний алт, хүрэл медальтай. Хэвтээ барилдаанд сайн.

В хэсэг мэдээж Японы Нацүми Цүнода тэргүүлж байна. Парист ирэхээсээ өмнө сэтгүүлчдэд “Дархан мэх томоэ-нагэгаас гадна Саид Моллаи хийдэг ката-гүрүма мэхийг гарамгай эзэмшсэн” гэж хэлсэн бөх. Сүүлийн гурван жилд ганц ялагдсан нь 2022 оны Токио Их Дуулгад Рина Тацүкавад унасан ялагдал байлаа. Цүнодагийн хэсэгт ДАШТ-ийй мөнгөн медальт, Европын 3 удаагийн аварга Францын Ширин Боукли байна. Гэхдээ Боукли Цүнодатай барилдахын тулд эхний учраагаа ялах шаардлагатай. Туркийн Тугче Бедер эхний өрсөлдөгч нь. Хэнээс ч эмээдэггүй дайчин турк тамирчин өнгөрсөн ДАШТ-ээс медаль авах шахсан. Түүнтэй таарахаас томчууд ч эмээдэг болсон. Хамгийн өрсөлдөөнтэй хэсэг.

D хэсэгт Казахстаны Абиба Абужакынова, Сербийн Милица Николич хоёр хэсгийн аваргын төлөө өрсөлдөх нь тодорхой.

Овог, нэр : Бавуудоржийн Баасанхүү

Төрөл: Жүдо бөх

Төрсөн газар: Хөвсгөл аймаг, Мөрөн хот

Анхны багш : А. Даваадорж, Б. Очирбат

Байгууллага: ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин

Амжилт: 2024 оны АНЭУ-ын Абу Даби хотноо болсон ДАШТ-ий алт, Ази тивийн аварга, Душанбе Их дуулга тэмцээний аварга

Хамгийн ихээр юунд талархаж явдаг вэ: Өөрт байгаа бүх зүйлд

Таны мөрөөдлийн өдөр: Өдөр бүр дахин давтагдашгүй. Өдөр бүр миний мөрөөдлийн өдөр

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
9
0
0
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.215.226.255
ЗОЧИН\18.142.49.241
ЗОЧИН\13.215.226.255
ЗОЧИН\13.212.32.147
ЗОЧИН\18.142.159.30
Та минь нэрээ үнэхээр мундаг шүү та минь чаднаа💪🥋
ЗОЧИН\18.136.105.227
ЗОЧИН\52.221.221.230
ЗОЧИН\18.136.105.227
ЗОЧИН\18.142.49.21
ЗОЧИН\47.128.252.120
ЗОЧИН\52.221.230.76