UBLife Logo
Спорт

Маурисио Почеттино 2026 оны ДАШТ-д Америкийн шигшээг дасгалжуулна

Маурисио Почеттино 2026 оны ДАШТ-д Америкийн шигшээг дасгалжуулна

Маурисио Почеттино Америкийн хөлбөмбөгийн шигшээ багийг 2026 оны ДАШТ-д удирдахаар томилогдлоо.

Энэ зун явагдсан Копа Америка тэмцээнийг нутагтаа зохион байгуулсан ч, шигшээ баг нь хэсгийн шатнаас тэмцээнээ өндөрлүүлсэн тул Америкийн дасгалжуулагч Грегг Берхалтер үүрэгт ажлаасаа халагдсан билээ. Ингээд тэдний хувьд, шинэ дасгалжуулагч олох эрэл хайгуулыг яаравчлан эхлүүлсэн юм. Америкчууд “Копа Америка” тэмцээнийг эх орондоо хүлээн авсан ч, шигшээ баг нь хасагдах шатнаа үлдэж чадаагүй анхны улсаар тодорсон.

Почеттино урьд өмнө нь шигшээ баг удирдаж байгаагүй ч, клубийн түвшинд өндөр амжилтуудад хүрээд буй.

Тухайлбал, 2014 онд “Саутхэмптон”-ыг Премьер лигийн 8-р байр руу урагшлуулж, “Тоттенхэм” клубийг удирдан 2019 оны Аваргуудын лигийн финалд үлдээж байв.

Ингээд “Парис Сен-Жермен”-ий жолоог атгах болж, Францын лигт түрүүлсэн. Хамгийн сүүлд л гэхэд, Почеттино 2023-2024 оны улирлын төгсгөлд үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөс өмнө эмх замбараагүй “Челси”-г Премьер лигийн 6-р байрт дэвшүүлэн, Европын тэмцээнд оролцох эрхтэйгээр үлдээсэн билээ.

Эл хэлэлцээр дуусах мөчид Почеттино дэлхийн аварга Юрген Клинсманнаас хойш Америкийн багийг удирдах хамгийн нэр хүндтэй дасгалжуулагчаар тодрох болно.

АНУ 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг Канад, Мексиктэй хамтран нутагтаа зохион байгуулах тул энэ зуных шиг бүтэлгүйтлийг ахин гэрчлэхийг хүсэхгүй байгаа нь мэдээж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.