UBLife Logo
Спорт

Ч.Отгонтуяа 23 хүртэлх насныхны чөлөөт бөхийн ДАШТ-д хүрлийн төлөө барилдана

Ч.Отгонтуяа 23 хүртэлх насныхны чөлөөт бөхийн ДАШТ-д хүрлийн төлөө барилдана

Албанийн Тирана хотноо аравдугаар сарын 21-27-ны өдрүүдээр 23 хүртэлх насныхны сонгомол, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна.

Өнөөдөр дэвжээнд эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн бөхчүүд барилдав.

53 кг-ын жинд зодоглосон Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Ч.Отгонтуяа, Энэтхэгийн Хансика Ламбаг цэвэр ялж, Америкийн Ивалдиг 10:8-аар буулгаж авснаар хагас шигшээд шалгарсан. Гэвч мөнгөн медалийн төлөөх барилдаанд өсвөрийн Азийн АШТ-ий үзүүр бөх, 20 хүртэлх насныхны Азийн аварга Японы Юу Сакамотод уналаа.

Улмаар Чинболдын Отгонтуяа үдээс хойш хүрэл медалийн төлөө барилдана.

62 кг-д хүч сорьсон 23 хүртэлх насныхны Азийн аварга, Токиогийн олимпын 5-р байрын шагналт Б.Хонгорзул тэгшитгэх барилдаанд Францын Айрис Матильдыг цэвэр ялсан ч, Хятадын Жан Ханнингт унаснаар тэмцээнээ өндөрлүүллээ.

65 кг-д барилдсан 23 хүртэлх насныхны Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Ганцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж, өсвөрийн болон 20 хүртэлх насныхны ДАШТ-ээс хүрэл медальтай Оросын Ксения Циаренияд унав. Оросын бөх шөвгийн наймд ялагдсан тул Б.Ганцэцэг дагаж барилдах боломжгүй болсон юм.

72 кг-д зодоглосон 23 хүртэлх насныхны Азийн АШТ-ий хошой хүрэл медальтай Д.Цогзолмаа эхний барилдаандаа 23 хүртэлх насныхны ДАШТ болон Европын аваргын хүрэл медальт Оросын Викториа Радзковад 4:0-ээр ялагдлаа. Оросын бөх хагас шигшээд унасан тул Д.Цогзолмаа тэмцээнээ өндөрлүүлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Михайло Мудрик, Жоао Феликс нар Конференц лигт өөрсдийн нөөц бололцоог тунхаглалаа

Михайло Мудрик, Жоао Феликс нар Конференц лигт өөрсдийн нөөц бололцоог тунхаглалаа

“Атлетико Мадрид”-аас ирсэн жигүүрийн тоглогч Феликс энэ улирлын Премьер лигт гарааны бүрэлдэхүүнээс ганц ч тоглоогүй байгаа бол Мудрик 2023 оны нэгдүгээр сард “Шахтар Донецк”-ээс өндөр мөнгөн дүнтэйгээр ирсэн ч өдийг хүртэл гарааны эрхээ баталгаажуулж амжаагүй байна.