UBLife Logo
Спорт

Роберто Манчини Саудын Арабын шигшээг 14 сар дасгалжуулаад гэрээгээ цуцаллаа

Роберто Манчини Саудын Арабын шигшээг 14 сар дасгалжуулаад гэрээгээ цуцаллаа

“Манчестер Сити” болон “Интер” багийн хуучин дасгалжуулагч Роберто Манчини Саудын Арабын шигшээд ажиллах гэрээгээ цуцалжээ.

Өдгөө 59 настай Манчини 2023 оны наймдугаар сард Италийн ахлах дасгалжуулагчийн ажлаа орхиж, улмаар 14 хоногийн дараа одоогийн багтаа ирсэн.

Саудын Арабын шигшээ ирэх сарын 14-нд 2026 оны ДАШТ-ий урьдчилсан шатнаа Австралийн эсрэг чухал тоглолтыг хийнэ.

Манчини Саудын Арабын шигшээг 14 сарын хугацаанд удирдахдаа 18 тоглолтод оролцож, долоод нь хожсон юм.

Тэд энэ сарын эхээр Японы багт 2:0-ээр хожигдож, Бахрейнтай гоолгүй тэнцсэнээр 2026 оны ДАШТ-ий урьдчилсан шатнаа хэсгийнхээ гуравдугаар байр руу ухарсан.

Япон 10 оноотой “С” хэсгийг итгэл төгс тэргүүлж байгаа бол гурван баг оноо тэнцэж, гоолын зөрүүгээр Австрали, Саудын Араб, Бахрейн гэсэн дарааллаар эрэмблэгдэж байна.

Хэсэг тус бүрээс эхний хоёрт эрэмблэгдсэн багууд ДАШТ-д оролцох эрхээ шууд авах бол гурав, дөрөвдүгээр байрын багууд дараагийн шатнаа хасагдах форматаар өрсөлдөнө.

Манчини энэ оны эхээр Азийн цомын тэмцээнд багаа удирдаж оролцсон ч, тэд шигшээ 16-гийн шатнаа Өмнөд Солонгосын багт торгуулийн цохилтоор хожигдсон юм. Итали эр тухайн тоглолтыг дуусгалгүй орхиж явсанаар багагүй шүүмжлэлд өртсөн. Улмаар хэтэрхий эрт цэнгэлдэхээс гарсандаа хожим уучлалт гуйсан юм.

Манчини “Интер”-ийн дасгалжуулагч байхдаа Италийн лигт гурван удаа түрүүлснээс гадна “Манчестер Сити”-г удирдаж сүүлийн тойрогт Серхио Агуэрогийн оруулсан түүхэн гоолын ачаар 2013 оны Премьер лигт түрүүлсэн.

Манчинигийн хувьд, Про лигийн багууд Европын шилдэг клубүүдээс өндөр мөнгөн дүнтэй наймаа олонтоо хийдэг ч, харин нутгийнх нь довтлогчид хангалттай сайн тоглодоггүй гэж гомдоллодог билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.