UBLife Logo
Спорт

Том ах гоолдсон ч, баг нь Супер цомын финалд хожигдлоо

Том ах гоолдсон ч, баг нь Супер цомын финалд хожигдлоо

Наймдугаар сарын 18-нд Саудын Арабын Супер цомын финалын тоглолт “Аль-Насср” болон "Аль Хилал" багуудын хооронд явагдлаа.

Эл тоглолтын эхний гоолыг 44 дэх минутад “Аль-Насср”-аас Криштиано Роналду оруулсан ч, “Аль-Хилал”-аас хоёрдугаар хагаст Александр Митрович хоёр гоол, Сергей Милинкович-Савич, Малком нар тус бүр нэг гоолыг оруулснаар баг нь 4:1-ээр хожиж, Саудын Арабын Супер цомын тэмцээнд түрүүлэв.

“Аль-Насср”-ийн хагас хамгаалалтын генерал Марсело Брозович өмнөх шатнаа “Аль-Таавун”-тай хийсэн тоглолтод улаан хуудсаар торгуулсан тул финалын тоглолтыг өнжсөн юм.

“Аль Хилал” Супер цомын тэмцээнд хоёр дараалан, нийт тав дахиа түрүүлсэн нь энэ.

Харин Саудын Арабын Про лигийн 2024-25 оны улирал 8-р сарын 23-нд хөшгөө нээх хуваарьтай байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.