UBLife Logo
Спорт

33 настай Илкай Гүндоган “Манчестер Сити” клубт үнэгүй нэгдлээ

33 настай Илкай Гүндоган “Манчестер Сити” клубт үнэгүй нэгдлээ

Гурван том тэмцээнд таширлаж түрүүлсэн гайхалтай улирлын дараагаар Испанийн “Барселона” рүү үнэгүйгээр буурь сэлгэсэн Илкай Гүндоган “Манчестер Сити”-д буцаж ирлээ.

Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Германы шигшээ багаас зодог тайлж, цаашид клубийн амжилтадаа түлхүү анхаарахыг хүсч буйгаа мэдэгдсэн.

“Барса” энэ зун 51 сая фунтээр худалдаж авсан Дани Олмог нэрсийн жагсаалтадаа багтаахын тулд өндөр цалинтай тоглогчдоосоо аль нэгийг нь явуулахаас өөр аргагүйд хүрсэн юм. Харин тэрхүү тоглогч нь Гүндоган болж таарав.

Пеп Гуардиола анхлан 2016 онд түүнийг "Манчестер Сити"-д авчирсан агаад Премьер лигт тав, Английн цомын тэмцээнд дөрвөнтөө түрүүлж, эл баг хамгийн том зорилгодоо хүрэх мөчид ахлагчийн хувиар Аваргуудын лигийн цомыг өргөсөн билээ.

Түүний “Сити”-тэй үзэглэсэн шинэ гэрээ 2025 оны 6-р сар хүртэл хүчинтэй.

Хулиан Альварес “Атлетико Мадрид”-д зарагдаж, Оскар Бобб гэмтсэн тул “Сити” довтолгоондоо зайлшгүй хүч нэмэхэд хүрсэн юм. Мөн Родригийн ачааллыг хөнгөвчлөхийн тулд төвийн хагас хамгаалагч нэмж авахад нээлттэй гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн. Гүндоган “Сити”-д байхдаа ихэвчлэн 8 дугаарын байрлалд тоглодог байсан ч, хамгаалалтын хагас хамгаалагчаар ч тоглох боломжтой. Түүний энэхүү олон талт авьяас, чадвар Гуардиолад ч таалагддаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.