UBLife Logo
Спорт

Мануэль Нойер Германы шигшээ багаас зодог тайллаа

Мануэль Нойер Германы шигшээ багаас зодог тайллаа

Хаалгач Мануэль Нойер Германы шигшээ багаас зодог тайлж буйгаа зарлалаа.

Тэрбээр 124 тоглолтод Германы хаалгыг манахдаа 50-ийг нь гоол алдалгүй дуусгаж, 81-д нь хожжээ.

“Евро-2024” тэмцээний шигшээ наймд Испанийн багт хожигдсон нь Нойерийн шигшээ багаа төлөөлөн оролцсон хамгийн сүүлчийн тоглолт болж дархлагдав.

Өдгөө 38 настай түүний хувьд, Германы шигшээ багт анхны тоглолтоо 2009 онд бүртгүүлж, найман том тэмцээнд оролцжээ.

2014 оны ДАШТ-д Германчууд түрүүлэхэд Нойер шигшээ багийнхаа ахлагчийн хувиар аваргын цомыг өргөж байв.

Германы шигшээ багаас Тони Кроос “Евро-2024” тэмцээнийг өндөрлүүлээд шууд зодог тайлсан бол өнгөрсөн долоо хоногт ахлагч Илкай Гүндоган мөн шигшээ багийнхаа төлөө ахиж тоглохгүй гэдгээ зарласан.

Нойерийн хувьд, Германы шигшээ багийг төлөөлж хамгийн олон тоглолтод оролцсон хөлбөмбөгчдийн тавдугаарт Лотар Маттеус, Мирослав Клозе, Томас Мюллер, Лукас Подольски нарын чанх ард бичигддэг.

“Барселона”-гийн Марк-Андре тер Штеген ирэх сард хөшгөө нээх Үндэстнүүдийн лигийн тэмцээн болон ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад Германы шигшээ багийн хаалгыг манах нь ээ.

Харин Нойер “Байерн” дахь карьераа үргэлжлүүлж, ням гарагт “Вольфсбург”-тэй тоглосноор Бундес лигийн 2024-25 оны улирлыг эхлүүлэх учиртай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.