UBLife Logo
Спорт

Сон Хён Мин: Би өөрийнхөө хичээл зүтгэлд хэзээ ч сэтгэл ханаж байгаагүй

Сон Хён Мин: Би өөрийнхөө хичээл зүтгэлд хэзээ ч сэтгэл ханаж байгаагүй

“Тоттенхэм” клубийн ахлагч Сон Хён Мин Премьер лигийн багт 10 дахь жилээ өнгөрүүлж байна. Өдгөө 32 настай тэрээр сүүлийн 8 улирлыг дор хаяж 14 гоолтойгоор өндөрлүүлсэн юм.

Өмнөд Солонгос довтлогч Сон BBC Sport-д ярилцлага өгөх үеэрээ "Та одоогийн клубтээ ямар өв үлдээмээр байна вэ?" гэсэн асуултад тун сонирхолтой хариултыг өгчээ.

Тэрбээр хариултадаа "Арван жилийн туршид ганцхан багийн төлөө тууштай тоглосон нь маш сайн хүчин чармайлтын маань нотолгоо гэж боддог. Би одоо ч өөрийгөө “Тоттенхэм”-ийн домог гэж боддоггүй хэвээрээ. Эхлээд ямар нэгэн цом өргөмөөр байна, түүний дараагаас бол домог гэж дуудуулахдаа баяртай байх нь гарцаагүй. Би цом өргөх гэж л “Тоттенхэм”-тэй нэгдсэн, бид өнөө жил онцгой улирлыг өнгөрүүлнэ гэж найдаж байна” гэсэн юм.

“Тоттенхэм” клуб 2008 онд Лигийн цомын тэмцээнд түрүүлснээсээ хойш ямар ч томоохон тэмцээнд цом өргөж чадаагүй байна. Сон өнгөрсөн улирлын Премьер лигт 17 гоол оруулсан ч, баг нь тавдугаар байрт орсон юм.

"Би чадах чинээгээрээ л багтаа туслахыг хүсдэг, гэхдээ өөрийнхөө хичээл зүтгэлд хэзээ ч сэтгэл ханаж байгаагүй. Хувь тоглогчийн хувиар болон багийнхаа хамтаар аль болох өндөр амжилтад хүрэхийг хүсч байна" гэв.

Сон өнгөрсөн оны наймдугаар сард Уго Ллорисийн халааг залгамжлан “Тоттенхэм”-ийн ахлагчаар сонгогдсон.

“Өнгөрсөн улирлын тухайд би маш их зүйлийг сурсан. Премьер лигийн багт ахлагч байх нь хариуцлагатай байдлыг онцгой түвшинд шаарддаг. Би одоо ч суралцсаар л байна. Хэдийгээр би багийнхаа хамгийн хатуу ширүүн тоглогч нь биш ч гэлээ хэрэв чанга дуугарах шаардлагатай болбол ямар ч эргэлзээгүйгээр үүнийг хийх болно. Гэхдээ зүгээр л сайн зан чанараараа эерэг үлгэр дууриаллыг харуулах нь л надад таалагддаг. Талбайн гадна байлаа ч би хийж буй зүйлээ үргэлж хамгийн сайн түвшинд гүйцэтгэхийг хичээдэг” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зочин\18.143.171.247
Тоттенхэм цом өргөнө гэхэд ч хэцүү дээ, бараг л ямар ч шансгүй ш дээ