UBLife Logo
Спорт

Дэвид Бекхэм дасгалжуулагч Эриксоны гэгээн дурсгалыг хүндэтгэж, “үүрд талархах”-аа тангараглалаа

Дэвид Бекхэм дасгалжуулагч Эриксоны гэгээн дурсгалыг хүндэтгэж, “үүрд талархах”-аа тангараглалаа

Английн хөлбөмбөгийн шигшээ багийг удирдсан анхны гадаад дасгалжуулагч Свен-Горан Эриксон 76 насандаа таалал төгслөө.

Швед мэргэжилтэн Эриксон 2001 онд Английн шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдож, удалгүй Бекхэмийг ахлагчаар сонгосон.

Бекхэмийг Английн шигшээ багийн төлөө ахлагчийн туузтайгаар оролцсон 59 тоглолтын хоёроос бусдад нь Эриксон дасгалжуулагчаар ажиллаж байсан юм.

Иймд Дэвид Бекхэм түүний дурсгалыг хүндэтгэн "Свен, үргэлж өөрийнхөөрөө нэгэн байлаа. Оргилуун хүсэл тэмүүлэлтэй хэрнээ халамжтай, уужуу, жинхэнэ эр хүн байсан. Намайг ахлагчаар сонгосных нь төлөө би үүрд талархах болно” гэжээ.

Эриксон нэгдүгээр сард хорт хавдар туссан гэдэг нь оношлогдож, “хамгийн ихдээ” л нэг жил амьдрах хугацаа түүнд үлдсэн гэдгээ ч сонссон юм. Тиймээс энэ оны эхээр Бекхэм тэдний гэрээр зочилж, Эриксонтой нэгэн үдшийг өнгөрүүлжээ.

“Бид инээлдээд л, уйлаад л. Тэгэхэд би хамгийн сүүлчийн удаа баяртай гэж хэлж байгаагаа мэдэж байсан. Тантай болон танай гэр бүлийнхэнтэй өнгөрүүлсэн тэр өдрийн сүүлчийн дурсамжийг үүрд хадгалах болно. Баярлалаа, Свен. Надад хэлсэн сүүлчийн үгэндээ хүртэл "Бүх зүйл зүгээр байх болно" гэсэн нь яасан уужуу сэтгэл вэ”.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.142.251.51
udur bolgom ochihgui uneheer jujigchin gulug ym daa