UBLife Logo
Спорт

Европын Аваргуудын лигийн тэмцээний шинэ форматыг танилцуулах нь

Европын Аваргуудын лигийн тэмцээний шинэ форматыг танилцуулах нь

Европын хамгийн их үзэгчтэй, шагналын сан, цар хүрээгээрээ бүс нутагтаа тэргүүлдэг хөлбөмбөгийн тэмцээн болох Аваргуудын лиг 2024-25 оны улирлаас эхлэн цоо шинэ дүр төрхтэйгээр явагдана.

Өнгөрсөн шөнө явагдсан сугалаагаар “Ливерпүүл” клуб эл тэмцээний үнэмлэхүй аварга “Реал Мадрид”-тай тоглохоор болсон бол “Манчестер Сити” болон “Арсенал” клубүүдийн хувьд, хоёул өнгөрсөн улиралд эл тэмцээний хагас шигшээ шатнаа шалгарсан “Парис Сент-Жермен”-тэй учраа таарлаа. Өнгөрсөн улирлын финалд шалгарсан “Реал Мадрид” болон “Боруссиа Дортмунд” багууд өнөө жил ахин нэг удаа хоорондоо тоглох нь ээ.

Энэ улирлын Аваргуудын лигт 36 клуб оролцох бөгөөд баг тус бүр хамгийн багадаа гэхэд талбайдаа дөрөв, зочлон дөрөв нийтдээ найман удаа тоглоно.

Улмаар лигийн системээр үр дүнг нэгтгэж, шилдэг үзүүлэлттэй найман баг нь шууд хасагдах шатны эрхээ авах бол 9-24-р байрт эрэмблэгдсэн багууд үлдсэн найман эрхийн төлөө үргэлжлүүлэн өрсөлдөх юм.

Харин 25 болон түүнээс хойших байруудад жагссан багуудын хувьд, өмнөх шиг Европын лигт оролцохгүйгээр шууд хасагдах зарчимтай.

Энэхүү шинэ форматад шилжсэнээр Аваргуудын лигийн нийт тоглолтын тоо 125-аас 189 болж өснө. Баг тус бүр дор хаяж зургаа бус найман тоглолтыг хийхээр болж, түрүүлэх хүртлээ 17 тоглолтод ялах даалгавартай болж байна.

Аваргуудын лигийн эхний шатны тоглолтууд есдүгээр сарын 17-19-ний өдрүүдээр эхэлж, ирэх оны нэгдүгээр сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ.

Мэдээж лигийн шатнаа нэг улсын клубүүд хоорондоо тоглох боломжгүй тул дерби тоглолт явагдах боломжгүй.

Үргэлжлүүлэн та бүхэнд Аваргуудын лигийн тэмцээнд хэн, ямар багтай тоглохоор сугалаа таарсныг хуваалцаж байна.


REAL MADRID: Borussia Dortmund (h), Liverpool (a), AC Milan (h), Atalanta (a), Salzburg (h), Lille (a), VfB Stuttgart (h), Brest (a)

MANCHESTER CITY: Inter Milan (h), Paris St-Germain (a), Club Bruges (h), Juventus (a), Feyenoord (h), Sporting Lisbon (a), Sparta Prague (h), Slovan Bratislava (a)

BAYERN MUNICH: Paris St-Germain (h), Barcelona (a), Benfica (h), Shakhtar Donetsk (a), Dinamo Zagreb (h), Feyenoord (a), Slovan Bratislava (h), Aston Villa (a)

PARIS ST-GERMAIN: Manchester City (h), Bayern Munich (a), Atletico Madrid (h), Arsenal (a), PSV Eindhoven (h), Salzburg (a), Girona (h), VfB Stuttgart (a)

LIVERPOOL: Real Madrid (h), RB Leipzig (a), Bayer Leverkusen (h), AC Milan (a), Lille (h), PSV Eindhoven (a), Bologna (h), Girona (a)

INTER MILAN: RB Leipzig (h), Manchester City (a), Arsenal (h), Bayer Leverkusen (a), Red Star Belgrade (h), Young Boys (a), Monaco (h), Sparta Prague (a)

BORUSSIA DORTMUND: Barcelona (h), Real Madrid (a), Shakhtar Donetsk (h), Club Bruges (a), Celtic (h), Dinamo Zagreb (a), Sturm Graz (h), Bologna (a)

RB LEIPZIG: Liverpool (h), Inter Milan (a), Juventus (h), Atletico Madrid (a), Sporting Lisbon (h), Celtic (a), Aston Villa (h), Sturm Graz (a)

BARCELONA: Bayern Munich (h), Borussia Dortmund (a), Atalanta (h), Benfica (a), Young Boys (h), Red Star Belgrade (a), Brest (h), Monaco (a)

BAYER LEVERKUSEN: Inter Milan (h), Liverpool (a), AC Milan (h), Atletico Madrid (a), Salzburg (h), Feyenoord (a), Sparta Prague (h), Brest (a)

ATLETICO MADRID: RB Leipzig (h), Paris St-Germain (a), Bayer Leverkusen (h), Benfica (a), Lille (h), Salzburg (a), Slovan Bratislava (h), Sparta Prague (a)

JUVENTUS: Manchester City (h), RB Leipzig (a), Benfica (h), Club Bruges (a), PSV Eindhoven (h), Lille (a), VfB Stuttgart (h), Aston Villa (a)

ARSENAL: Paris St-Germain (h), Inter Milan (a), Shakhtar Donetsk (h), Atalanta (a), Dinamo Zagreb (h), Sporting Lisbon (a), Monaco (h), Girona (a)

AC MILAN: Liverpool (h), Real Madrid (a), Club Bruges (h), Bayer Leverkusen (a), Red Star Belgrade (h), Dinamo Zagreb (a), Girona (h), Slovan Bratislava (a)

ASTON VILLA: Bayern Munich (h), RB Leipzig (a), Juventus (h), Club Bruges (a), Celtic (h), Young Boys (a), Bologna (h), Monaco (a)

CELTIC: Aston Villa (a), Leipzig (h), Borussia Dortmund (a), Club Bruges (h), Atalanta (a), Young Boys (h), Dinamo Zagreb (a), Slovan Bratislava (h)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\54.251.64.40
Aston villa champion