UBLife Logo
Спорт

Килиан Мбаппе “Реал Мадрид” клубийн төлөө Испанийн лигт анхны гоолоо бүртгүүллээ

Килиан Мбаппе “Реал Мадрид” клубийн төлөө Испанийн лигт анхны гоолоо бүртгүүллээ

Ням гарагт Испанийн Ла лигийн 4-р тойргийн хүрээнд явагдсан “Реал Мадрид” болон “Бетис” клубүүдийн тоглолтод талбайн эзэн баг 2:0-ээр хожлоо.

Энэ зун эх нутгаасаа Испанийн нийслэл рүү буурь сэлгэсэн Килиан Мбаппе уг тоглолтод хоёр гоолыг оруулсан юм. Тэрбээр дөрвөн тоглолтод оролцож, хаалга руу 24 удаа цохисныхоо дараагаар Ла лигт анхны гоолоо бүртгүүлсэн нь энэ.

Мбаппе өнгөрсөн сард Европын Супер цомын тэмцээнд “Аталанта”-гийн эсрэг “Реал Мадрид” дахь анхны гоолоо оруулсан ч, Ла лигийн эхний гурван тойрогт гоолдож чадаагүй байв. Улмаар "Реал Мадрид” Ла лигийн эхний гурван тоглолтынхоо хоёрт нь тэнцэж, хүснэгтийг тэргүүлж буй “Барселона”-гаас дөрвөн онооны ард хоцорлоо.

Өдгөө 25 настай тэрээр энэ долоо хоногт Францын шигшээ багийн хамтаар Үндэстнүүдийн лигийн тэмцээний шинэ улирлыг эхлүүлж, Итали, Бельгийн шигшээ багуудын эсрэг тоглох болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.