UBLife Logo
Спорт

Мохамед Салах: Энэ бол миний “Ливерпүүл”-д өнгөрүүлэх сүүлчийн улирал

Мохамед Салах: Энэ бол миний “Ливерпүүл”-д өнгөрүүлэх сүүлчийн улирал

Мохамед Салахын “Ливерпүүл” клубтэй үзэглэсэн гэрээ ирэх зун дуусна.

Өдгөө 32 настай тэрээр ням гарагт “Манчестер Юнайтед”-ийг 3:0-ээр хожсон тоглолтод гоол оруулснаар Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнд зочилсон сүүлийн долоон тоглолтоо дараалсан гоолоор мялаагаад буй.

Премьер лигийн 2024-25 оны улирлын эхний гурван тоглолтодоо дараалан гоолдсон Салах “Энэ удаагийнх Олд Траффорд дахь сүүлчийн тоглолт маань байж магадгүй” гэсэн нь олны анхаарлыг татлаа.

Тэрбээр үргэлжлүүлэн “Клубийн зүгээс хэн ч надтай шинэ гэрээний талаар ярилцаагүй. Иймд би “Ливерпүүл”-ийн төлөөх сүүлийн улирлынхаа төгсгөлийг сайхнаар хармаар байна. Харин дараа жил юу өрнөхийг харах л үлдлээ” гэсэн юм.

Харин дасгалжуулагч Арне Слотоос Салахын талаар асуухад "Одоогоор зөвхөн “хэрэв” гэсэн хариултыг л өгч чадна. Маш их зүйл тодорхойгүй байна. Салах одоогийн байдлаар бидний нэг хэвээр байна, би түүнийг багт маань байгаад үнэхээр баяртай байгаа, тэр гарцаагүй сайн тоглогч шүү дээ. Би тоглогчдын гэрээний талаар ярьдаггүй, харин өнөөдөр Мо-г хэрхэн тоглосон талаар асуувал хэчнээн ч цагийн турш ярихад бэлэн байна” гэсэн юм.

2022 оны 7-р сард Салах гурван жилийн хугацаатай шинэ гэрээнд гарын үсэг зурснаар долоо хоногт 350,000 фунт стерлингийн цалинг халааслах болж, “Ливерпүүл”-ийн түүхэн дэх хамгийн өндөр цалинтай тоглогчоор тодорсон.

“Ливерпүүл” клуб есдүгээр сард “Аль-Иттихад”-аас ирүүлсэн Салахын төлөөх 150 сая паундын саналд татгалзсан хариуг илгээсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.