UBLife Logo
Спорт

Том ах замналынхаа 901 дэх гоолыг Шотландын хаалганд орууллаа

Том ах замналынхаа 901 дэх гоолыг Шотландын хаалганд орууллаа

Өдгөө 39 настай Криштиано Роналду мэргэжлийн хөлбөмбөгт 900 гоол бүртгүүлсэн анхны тоглогчоор тодорсон нь хэдхэн хоногийн өмнөх явдал билээ.

Тэрбээр Ням гарагийн үдэш Үндэстнүүдийн лигийн хоёрдугаар тойргийн хүрээнд явагдсан Португал болон Шотландын шигшээ багуудын тоглолтод хожлын гоолыг орууллаа.

Том ах “Евро-2024” тэмцээнд гоол оруулж чадаагүй харууслаа Үндэстнүүдийн лигийн хоёр тоглолтод дараалан гоолдсоноор ийнхүү тайлж байна.

Эл тоглолтын эхний хагаст Шотландын тоглогч Скотт МакТоминай цорын ганц гоолыг оруулсан юм. Гэвч талбайн эздээс хоёрдугаар хагаст Бруно Фернандес тооны харьцааг тэнцүүлсэн бол Роналду 88 дахь минутад хожлын гоолыг хаалганд шигтгэснээр Португалчууд Үндэстнүүдийн лигийн тэмцээний “А” хэсгийг итгэл төгс тэргүүлж байна.

Шотландын шигшээ албан ёсны тэмцээнд хийсэн сүүлийн найман тоглолтоо хожилгүй өндөрлүүлэв. Тэд өнгөрсөн жилийн энэ өдөр Киприйн багийг 3:0-ээр хожсон нь хамгийн сүүлд тэмдэглэсэн ялалтын баяр нь байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.