UBLife Logo
Спорт

Б.Намбардагва чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Б.Намбардагва чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Чөлөөт бөхийн 20 хүртэлх насны ДАШТ есдүгээр сарын 2-8-ний өдрүүдээр Испанийн Понтеведра хотноо явагдаж өндөрлөлөө.

Эл тэмцээний 125 кг-ийн жинд зодоглосон Батбаярын Намбардагва эхний тойрогтоо гоц мөргөж, Японы Хосей Фүжитаг 4:0-ээр, Хятадын Жуан Ивэйг 8:0-ээр буулган авч хагас шигшээд шалгарсан. Гэвч Америкийн Бенжамин Аллен Кутерт 13:3-аар ялагдав.

Харин дараагийн барилдаандаа Казахстаны Алихан Хуссайновыг 4:1-ээр хаяж, чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль зүүлээ.

Монголын тамирчдаас эл тэмцээний 55кг-ийн жинд Б.Халиун мөн мөнгөн медаль хүртсэн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.