UBLife Logo
Спорт

Крайг Беллами Уэльсийн шигшээ багийг дасгалжуулсан 2дахь тоглолтодоо анхны ялалтаа дархаллаа

Крайг Беллами Уэльсийн шигшээ багийг дасгалжуулсан 2дахь тоглолтодоо анхны ялалтаа дархаллаа

Крэйг Беллами Уэльсийн шигшээ багийн төлөө анхны тоглолтодоо оролцсоноос хойш хэдийн 26 жилийн хугацаа өнгөрчээ. Өдгөө тэр 78 тоглолтод оролцож, 19 гоол оруулсан тоглогч биш харин шигшээ багийнхаа өөр албан ажилтай эрхэм болсон.

Түүний бүх тоо, статистик саяхан хөшгөө нээсэн Үндэстнүүдийн цомын тэмцээнээс эхлэн цоо шинээр бичигдэж буй.

Өдгөө 45 настай тэрээр Уэльсийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн хувиар анхны тоглолтоо баасан гарагт Туркийн эсрэг хийсэн ч 0:0-ээр тэнцсэн билээ. Тэгвэл даваа гарагт Монтенегрогийн шигшээ багийг талбайд нь 2:1-ээр буулган авч, анхны ялалтаа дархаллаа.

Талбайн зочдоос Киефер Мур ердөө 37 секундэд гоолдсон бол үүнээс хоёрхон минутын дараа өмнөх гоолын дамжуулалтын эзэн Харри Вилсон 25 ярдын газраас цохиж гоолдсоноор Уэльсийн шигшээ баг тэргүүллээ бататгасан.

Аадар бороо энэ тоглолтыг улам ч үзэсгэлэн төгөлдөр болгож байсан ч, тоглогчдыг харин илүү ихээр сорьж байв.

Хэдийгээр 73 дахь минутад Камаж тооны харьцааг ойртуулсан ч, үлдсэн хугацаанд талбайн эзэд тоглолтын хувь заяаг эргүүлж чадсангүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.