UBLife Logo
Спорт

Мемфис Депай Бразил руу буурь сэлгэж, “Коринтианс” клубт 2 жил хүчин зүтгэхээр болов

Мемфис Депай Бразил руу буурь сэлгэж, “Коринтианс” клубт 2 жил хүчин зүтгэхээр болов

Нидерландын шигшээ багийн довтлогч Мемфис Депай 7-р сард “Атлетико Мадрид” клубийг орхисноосоо хойших хугацаанд чөлөөт агентийн статустай байсан билээ.

Тэрбээр Бразилийн “Коринтианс” клубт хоёр жил хүчин зүтгэхээр 2026 оны 12-р сар хүртэлх хоёр жилийн гэрээнд гарын үсгээ зуржээ.

Депай өнгөрсөн улиралд Испанийн “Атлетико”-гийн төлөө 31 тоглолтод оролцож, 9 гоол оруулсан.

Өдгөө 30 настай Депай энэ зун “Евро-2024” тэмцээнд Нидерландын шигшээ багийн хамтаар оролцсон ч, харин есдүгээр сард дасгалжуулагч Рональд Куман түүнийг бүрэлдэхүүндээ дуудсангүй.

Депай тоглогчийн замналаа 2011 онд “ПСВ Эйндховен” багаас эхлүүлж, “Манчестер Юнайтед”, “Лион”, “Барселона” клубүүдээр дамжин 2023 онд “Атлетико”-гийн эгнээнд нэгдсэн юм.

Түүний хувьд, Нидерландын шигшээ багийн төлөөх анхны тоглолтодоо 2013 онд оролцсон төдийгүй шигшээ багтаа 98 тоглолтод 46 гоол оруулсан амжилттай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.