UBLife Logo
Спорт

Эрлинг Хааланд шигшээ багийнхаа бүх цаг үеийн мэргэн бууч болоход ганцхан гоолын дутуу боллоо

Эрлинг Хааланд шигшээ багийнхаа бүх цаг үеийн мэргэн бууч болоход ганцхан гоолын дутуу боллоо

Даваа гарагт Үндэстнүүдийн лигийн хоёрдугаар тойрогт явагдсан Норвеги болон Австрийн багуудын тоглолт 2:1 харьцаатай талбайн эздийн хожлоор өндөрлөв.

Эл тоглолтын үеэр “Арсенал”-ын ахлагч Мартин Одегаард шагайгаа бэртээсэн бол “Манчестер Сити”-гийн довтлогч Эрлинг Хааланд хожлын гоолыг оруулсан юм.

“Арсенал” клуб ням гарагт “Тоттенхэм”-тэй хийх хойд Лондонгийн дерби тоглолтын өмнө ахлагчаа бэртэлд алдсан нь том гарз боллоо. Учир нь Деклан Райсын хувьд торгуулийн улмаас мөн л энэ тоглолтыг өнжих юм.

Харин Эрлинг Хааландын хувьд, шигшээ багийнхаа төлөө 35 дахь тоглолтодоо оролцож 32 дахь гоолоо оруулсан нь энэ.

Тэрээр Норвегийн шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч болоход ганцхан гоолын дутуу болов. Өдгөө түүний өмнө гагцхүү шигшээдээ 33 гоол оруулсан Юрген Юве л бичигдэж байна. Гэхдээ Хааланд эл жагсаалтыг эзэгнэх нь зөвхөн цаг хугацааны л асуудал. Харин түүний гоолын тоо хэд хүрч зогсохыг таашгүй билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.