UBLife Logo
Спорт

Харри Кэйн Английн шигшээ багийн төлөөх 100 дахь тоглолтодоо хоёр гоол оруулсан анхны тоглогч боллоо

Харри Кэйн Английн шигшээ багийн төлөөх 100 дахь тоглолтодоо хоёр гоол оруулсан анхны тоглогч боллоо

Мягмар гарагт Үндэстнүүдийн лигийн тэмцээний хоёрдугаар тойрогт явагдсан Англи болон Финландын тоглолтын үеэр Английн шигшээ багийн ахлагч Харри Кэйн нэр хүндтэй өндөр тоон босгыг давлаа.

Тэрбээр Английн шигшээ багийн төлөө 100 тоглолтод оролцсон 10 дахь хөлбөмбөгчнөөр тодорсон төдийгүй Гурван арслангуудын өмсгөлтэй 100 дахь тоглолтодоо хоёр гоол оруулсан анхны тоглогч болов.

Тэрээр Уэйн Рүүни (2014 онд Словенийн эсрэг) болон Бобби Чарлтон (1970 онд Умард Ирландын эсрэг) нарын дараа Английн шигшээд 100 дахь тоглолтдоо гоол оруулсан гурав дахь тоглогч юм.

Кэйн тоглолтын дараа "Би “Миллуолл”, “Норвич”, “Лестер” зэрэг багуудад зээллэгээр тоглож байхдаа 100 тоглолтод оролцох тухай төсөөлж ч байгаагүй” гэжээ.

Өдгөө 31 настай Кэйн шигшээ багийнхаа төлөө 2015 оноос өдийг хүртэлх хугацаанд хүчин зүтгэхдээ 100 тоглолтод 68 гоол оруулсан амжилтаараа “Гурван арслан”-гуудын бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч хэмээх эрхэм хүндтэй алдрын эзэн болсон.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.