UBLife Logo
Спорт

Монголын сагсчид өнөөдөр залуучуудын ДАШТ-д Герман, Кенийн багуудтай тоглоно

Монголын сагсчид өнөөдөр залуучуудын ДАШТ-д Герман, Кенийн багуудтай тоглоно

Сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 11-15-ний өдрүүдээр нийслэл Улаанбаатар хотноо явагдаж байна.

Эл тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 улсын баг өрсөлдөж буй.

Монголын эмэгтэй шигшээ баг Б.Ариунцэцэг, Ө.Индра, Б.Энхтуул, Ц.Болорцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр уг тэмцээнд тоглох төдийгүй “С” хэсэгт Герман, Польш, Израйл, Кенийн багуудын хамтаар хуваарилагдсан юм.

Тэд өнөөдөр 17:45 цагаас Германы багтай, 19:35 цагаас Кенийн эсрэг тоглоно.

Харин Монголын эрэгтэй шигшээгийн тоглолтууд маргаашнаас эхлэх юм.

Тэд А.Азбаяр, Г.Болор-Эрдэнэ, Л.Авирмэд, С.Биндэрья нарын бүрэлдэхүүнтэйгээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “В” хэсэгт Хятад, Нидерланд, Япон, Бениний шигшээ багуудтай өрсөлдөхөөр оноолт таараад байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.