UBLife Logo
Спорт

Сон Хён Мин ДАШТ-ий урьдчилсан шатнаа Оманы эсрэг гурван гоол бүтээв

Сон Хён Мин ДАШТ-ий урьдчилсан шатнаа Оманы эсрэг гурван гоол бүтээв

Хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны Азийн бүсийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өчигдөр явагдлаа.

Пүрэв гарагт дэлхийн чансааны 96-р байрт эрэмблэгдэж байгаа Палестины эсрэг тоглож, 0:0-ээр тэнцсэн Өмнөд Солонгосын шигшээ хэсгийн хоёр дахь тоглолтодоо Оманы багийг 3:1-ээр хожив.

“Тоттенхэм” клубийн довтлогч Сон Хён Мин эл тоглолтод нэг гоол оруулж, Хван Хи Чан, Жү Мин Кю нарт гоолын дамжуулалт өгсөн юм. Сон шигшээ багийнхаа төлөөх сүүлийн 16 тоглолтодоо 12 гоол оруулж, дөрвөн гоолын дамжуулалт бүртгүүлээд байна. Тэрбээр шигшээ багийнхаа бүх цаг үеийн мэргэн буучдын хоёрдугаар байр руу урагшлахад ганцхан гоолын дутуу боллоо.

Өмнөд Солонгосын баг ДАШТ-ий урьдчилсан шатнаа анхны ялалтаа байгуулсан нь энэ. Харин өмнөх тоглолтодоо Иракийн багт 1:0-ээр хожигдсон Оманчууд одоогоор оноо авч чадаагүй тул хэсгийнхээ сүүлийн байрт эрэмблэгдэж байна.

Өмнөд Солонгосын шигшээ баг ирэх сард Йордан, Иракийн багуудтай тоглох бол Оманы шигшээ Кувейт, Йорданы багуудтай тоглоно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.