UBLife Logo
Спорт

Рахим Стерлинг дөрвөн өөр багийн өмнөөс Аваргуудын лигт тоглосон анхны англи хөлбөмбөгчин боллоо

У.Чинзориг
У.Чинзориг
Рахим Стерлинг дөрвөн өөр багийн өмнөөс Аваргуудын лигт тоглосон анхны англи хөлбөмбөгчин боллоо

“Арсенал” клуб пүрэв гарагт Аваргуудын лигийн хүрээнд “Аталанта”-гийн талбайд зочлон тоглож, 0:0 харьцаатай тэнцлээ.

Их буучдын хаалгач Давид Рая торгуулийн цохилтоос дараалсан хаалтуудыг хийж, багаа ялагдлаас аварсан юм.

Сонирхолтой нь, “Арсенал” клуб 18-75 дахь минутын хооронд хаалга руу чиглэсэн ганц ч цохилт гүйцэтгэсэнгүй.

“Арсенал”-ын хувьд энэ тоглолт Премьер лиг дэх амаргүй хуваарийн дундуур таарлаа. Тэд өнгөрсөн амралтын өдөр “Тоттенхэм”-тэй тоглосон бол ням гарагт “Манчестер Сити”-тэй тулна.

Өнгөрсөн улирлын Европа лигт түрүүлсэн “Аталанта” бол амаргүй өрсөлдөгч, тиймээс Итали дахь талбайгаас нь оноотой буцах нь Их буучдын хувьд муугүй үр дүн гэдэг нь гарцаагүй.

Довтлогч Габриэл Жесүс гараанд нэрлэгдэж, ахлагчийн туузтайгаар тоглосон бол Кай Хаверцийг хагас хамгаалалтын шугам руу шилжүүлсэн юм. Харин Их буучдын ахлагч Мартин Одегаард бэртлийн улмаас эл тоглолтыг өнжлөө.

Габриэль Магалханес, Уильям Салиба нарын төвийн хамгаалалтын хослол энэ улирлын эхний таван тоглолтын дөрөвт нь гоол алдалгүй дуусгасан нь үнэхээр сайн үр дүн юм. Гэхдээ тэднийг ням гарагт Эрлинг Хааланд бодитоор шалгах болно.

Рахим Стерлинг дөрвөн өөр багийн өмнөөс Аваргуудын лигт тоглосон анхны англи хөлбөмбөгчин боллоо. Тэрбээр “Манчестер Сити”, “Челси”, “Ливерпүүл”, “Арсенал” гэсэн Премьер лигийн дөрвөн том акулын өмсгөлтэйгээр Аваргуудын лигт тоглосон билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.