UBLife Logo
Спорт

Э.Цэндбаатар X сарын 9-нд Доминиканы Френси Фортунатотой тулалдана

У.Чинзориг
У.Чинзориг
Э.Цэндбаатар X сарын 9-нд Доминиканы Френси Фортунатотой тулалдана

ДАШТ-ий хүрэл, Азийн наадам болон Азийн АШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар аравдугаар сарын 9-нд мэргэжлийн боксын рингэнээ 11 дэх тулаанаа хийхээр товлогджээ.

Тэрбээр эхний 10 тулаандаа дараалан ялсны тавд нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулгаж аваад буй.

Харин ирэх сард түүнтэй тулалдах Доминиканы боксчин Френси Фортунатогийн хувьд, өдгөө 26 настай агаад мэргэжлийн рингэнээ зургаан жилийн хугацаанд 16 тулаанд оролцохдоо 15-д нь ялалт байгуулж, ганцхан удаа ялагдал хүлээсэн амжилттай. Мөн тэрээр 11 өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авсан нь шаггүй хүнд гартай нэгэн гэдгийнх нь нотолгоо юм.

Эл тулаан АНУ-ын Флорида мужийн “Probox Events” төвд болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.