UBLife Logo
Спорт

Такакэйшёо зодог тайллаа

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Такакэйшёо зодог тайллаа

Мэргэжлийн сүмогийн озэки асан, сэкивакэ Такакэйшёо өнөөдөр үдээс хойш зодог тайлах өргөдлөө холбоонд өгсөн байна. Тэрээр Намрын тэмцээнд 10 давбал озэки цолоо буцаан авах байсан ч эхний хоёр өдөр ялагдаад гэмтлийн улмаас тэмцээнээс гарсан. Гэмтэл гэдэг нь хүзүүний бэртэл бөгөөд тун удаж байгаа архаг гэмтэл юм. Тачиай золголтоос хатуу ширүүн мөргөлдөж, дүрэн гаргадаг барилдаантай бөх хүзүү нь гэмтэхээр үнэхээр хэцүү.  

Токиваяма ояката “Такакэйшёо нэг яриа байна гээд дэвжээнд хүрч ирсэн. Тэгээд “Зодогтайлахаар шийдлээ” гэсэн. Би ч “Хичээн зүтгэж,  сайн барилдсан” гээд хүлээж авсан” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Такакэйшёо маргааш хэвлэлийн бага хурал хийлгэх юм. Цаашдаа холбоонд Минатогава нэрээр Токиваяма дэвжээнд туслах оякатагаар ажиллана. Ийнхүү 4 түрүүлсэн япон арслан дохёгоо орхин одлоо.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
0
0
3
0
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.212.159.10
Биеэ бялдар чац дутуугаа сэтгэлзүйгээр нөхсөн жинхэнэ самуурай ёс зүйтэй чанга гар байлаа