UBLife Logo
Спорт

Сагсан бөмбөгийн үнэ цэнтэй тоглогч Деррик Рөүз 35 насандаа зодог тайллаа

Сагсан бөмбөгийн үнэ цэнтэй тоглогч Деррик Рөүз 35 насандаа зодог тайллаа

Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн Дээд лиг NBA-гийн зургаан багт хүчин зүтгэсэн Деррик Рөүз мэргэжлийн замналаа өндөрлүүлж буйгаа зарлав.

Тэрбээр Чикаго, Нью-Йорк, Кливленд, Миннеаполис, Детройт, Мемфис гэсэн зургаан хотын багт тоглож, сагсан бөмбөгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хамгийн залуудаа гардаж байсан юм.

Рөүз 2008 оны тэргүүн сонголтоор төрөлх хотынхоо “Чикаго Буллз” нэгдсэнээр NBA-гийн замналаа эхлүүлсэн бөгөөд 22 насандаа Үндэсний сагсан бөмбөгийн Дээд лигийн үнэ цэнтэй тоглогчоор тодорч, түүхэнд нэрээ дархалсан юм. Дараа улиралд нь харин оны шилдэг залуу авьяастны шагналыг гардаж байв, тэр.

Хэдийгээр 2012 оны плей-оффын шатнаа бэртэж, улмаар түүний дараа улирлыг бүхэлд нь өнжсөн төдийгүй 2013-14 оны улиралд харин ердөө 10 тоглолтод оролцсон Рөүз NBA-д нийтдээ 16 улирлын туршид амжилттай тоглосон билээ.

Тэрээр Чикаго хотын багт долоон улирлыг өнгөрүүлэхдээ нэг тоглолтод дунджаар 19.7 оноог цуглуулж, 6.2 оновчтой дамжуулалт, 3.7 самбараас бөмбөг авсан үзүүлэлтийг бүртгүүлсэн нь түүний замналын хамгийн үр бүтээлтэй жилүүдэд тооцогддог.

Харин замналынхаа нийт хугацаанд NBA-гийн 723 тоглолтод оролцохдоо 17.4 оноо, 5.2 оновчтой дамжуулалтыг дундчилжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.