UBLife Logo
Спорт

Абдулрашид Садулаев 8 дахь ДАШТ-дээ зодоглоно

Абдулрашид Садулаев 8 дахь ДАШТ-дээ зодоглоно

Энэ сарын сүүлээр Албанид болох олимпын бус жингүүдийн ДАШТ-д оролцох ОХУ-ын шигшээ багийн сонгон шалгаруулалт явагдаж дууслаа. Эрэгтэй 4 жингийн гуравт нь энэ жилийн улсын аваргууд болох Заур Угуев (61 кг), Иналбек Шериев (70 кг), Магомед Магомаев (79 кг) нар явах болсон бол Орос Танк барилдах хүслээ илэрхийлснээр 92 кг-д тэрээр улсын аварга Алан Багаевтай халз барилдаан хийх болсон. Олимпын хошой аварга Садулаев осетин залуу Багаевтай тун хүнд барилдаан хийж, 10:7 ялалт байгууллаа.

Ийнхүү Абдулрашид Садулаев гурван өөр жинд дэлхийн аварга болох боломжтой болсон. Тэрээр 86 кг-д хоёр удаа (2014, 2015), 97 кг-ын жинд 3 удаа (2018, 2019, 2021) дэлхийд тэргүүлж байсан билээ.

Албанид түүний гол өрсөлдөгч нь АНУ-ын олимпын аварга, Шидтэн хочит Дэвид Тейлор байх нь гарцаагүй. Энэ жинд мөн дэлхийн хошой аварга Камран Гасемпур (Иран) барилдах ёстой ч Иран оролцох эсэх нь тодорхой болоогүй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.