UBLife Logo
Спорт

Ч.Отгонтуяа 23 хүртэлх насныхны чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Ч.Отгонтуяа 23 хүртэлх насныхны чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Албанийн Тирана хотноо аравдугаар сарын 21-27-ны өдрүүдээр 23 хүртэлх насныхны сонгомол, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж өндөрлөлөө.

Эл тэмцээний 53 кг-ын жинд зодоглосон Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Ч.Отгонтуяа, Энэтхэгийн Хансика Ламбаг цэвэр ялж, Америкийн Ивалдиг 10:8-аар буулгаж авснаар хагас шигшээд шалгарсан. Гэвч мөнгөн медалийн төлөөх барилдаанд өсвөрийн Азийн АШТ-ий үзүүр бөх, 20 хүртэлх насныхны Азийн аварга төдийгүй энэ наадмын түрүү бөх Японы Юу Сакамотод унав.

Улмаар Ч.Отгонтуяагийн хувьд, Казахстаны Зейнеп Баяноваг давж, 23 хүртэлх насныхны чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Энэ нь өнөө жил уг наадамд хүч сорьсон монголын бөхчүүдийн цор ганц медаль болсон юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.