UBLife Logo
Спорт

“СП Фалконс” клуб Азийн Челленж лигт Индонезийн “Мадура Юнайтед” багтай 0:0-ээр тэнцлээ

“СП Фалконс” клуб Азийн Челленж лигт Индонезийн “Мадура Юнайтед” багтай 0:0-ээр тэнцлээ

Улаанбаатар хотноо аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 2-ний өдрүүдээр Азийн Челленж лигийн “E” хэсгийн тоглолтууд явагдаж байна.

Монголын Премьер лигийн өнгөрсөн улирлын үнэмлэхүй аварга “СП Фалконс” клуб 10-р сарын 27-нд Индонезийн “Мадура Юнайтед” багтай тоглож, 0:0 харьцаатайгаар тэнцлээ.

Тэд хэсгийн сүүлчийн тоглолтоо 10-р сарын 30-нд Камбожийн “Преа Хан Рич”-ийн эсрэг хийх хуваарьтай байна.

Улмаар гурван баг бүхий эл хэсгээс эхний байруудад эрэмблэгдсэн хоёр баг нь хасагдах шатнаа шалгарах юм.

Сонирхуулахад, Челленж лиг нь Азийн клубүүдийн түвшний гуравдугаарт эрэмблэгдэх томоохон тэмцээн бөгөөд өнөө жилээс шинэчлэгдсэн форматаар зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлогтой билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.