UBLife Logo
Спорт

Амандин Бушар олимпод жүдо, рагби хоёр төрлөөр оролцоно

Амандин Бушар олимпод жүдо, рагби хоёр төрлөөр оролцоно

Францын алдарт жүдоч, олимпын мөнгө, хүрэл медальт, ДАШТ-ий 5 хүрэл медальтай, Европын аварга Амандин Бушар холимог багийн тэмцээнээр олимпын 2 алтан медальтай тамирчин.

Өнгөрсөн 2024 оны олимпоос тэр хүрэл медальтай харьсан бөгөөд наадмын дараа зодог тайлахгүй гэдгээ зарласан юм. Их спортоос холдох нь битгий хэл Бушар жүдо бөх дээрээ нэмээд өөр төрлөөр бас олимпод оролцох зорилготой гэнэ.

Бушар шинэ дуудлага хүлээн авах цаг нь болсон гэдгээ дурдаад “Би тогтсон дүрэм журмыг зөрчих дуртай. Миний жүдоч хүний сэтгэл маань шинэ зүйл эзэмш гэж уриалаад байна. Өнөөдрөөс эхлээд өмнөө хоёр зорилго тавьснаа албан ёсоор мэдэгдэж байна. Би Лос-Анжелес олимпын наадамд жүдо, рагби-7 гэсэн хоёр төрлөөр оролцох болно. Парисын олимпын бэлтгэлдээ би рагби дасгал маш их хийсэн. Энэ спорт надад эрч хүч өгдөг. Миний хувьд жүдо, рагби хоёр нэг нэгнээ нөхсөн төрлүүд. Жинхэнэ төгс хослол” гэж бичжээ.

Парис олимпын наадамд Францын рагби-7 эмэгтэй шигшээ баг Канадад 14:19 ялагдан, шөвгийн наймаас хасагдсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.