UBLife Logo
Спорт

Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун Улаанбаатар хотын 385 жилийн ойн барилдаанд түрүүллээ

Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун Улаанбаатар хотын 385 жилийн ойн барилдаанд түрүүллээ

Бөхийн өргөөнөө аравдугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын 385 жилийн ойн нэрэмжит барилдаан явагдаж өндөрлөв.

Энэхүү барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын өсөх идэр начин Чинчулууны Батчулуун найм давж түрүүллээ. Тэрбээр энэ наадамд таван жилийн зайтай хоёр дахиа түрүүлсэн нь энэ. Ч.Батчулуун Улаанбаатар хотын тэгш ойд хоёр өөр нэртэйгээр зодоглож, түрүүлсэн анхны бөх юм.

Ч.Батчулуун начин энэ наадмаар улсын арслан Р.Пүрэвдагва, улсын начин Д.Амарсайхан нарын тэргүүтэй бөхчүүдийг хаясан.

Эл наадмын үзүүрт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат улсын начин Б.Түвшинтөгс шалгарав. Ингэхдээ тэрбээр улсын харцага Х.Гантулга, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн арслан Н.Өсөхбаяр, Ч.Алтангэрэл нарын заалны барилдаанд дээгүүр даваанаа зүтгэж барилддаг шилдэг бөхчүүдийг давсан юм.

Харин их шөвөгт улсын начин Д.Амарсайхан, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар үлдэв.

Энэ наадмыг магнайлж барилдсан улсын аварга П.Бүрэнтөгс Баянхонгор аймгийн заан Ч.Дашид, барууны магнайд цолоо дуудуулсан улсын залуу арслан Ц.Бямба-Отгон Архангай аймгийн заан Э.Түмэндэмбэрэл нарт тус бүр дөрвийн даваанаа уналаа.

Харин Үндэсний их баяр наадмаар гялалзсан Хөвсгөл аймгийн арслан П.Хүрэлбаатар гурвын даваанаа Архангайн арслан Г.Мөнхбаярт хөлөө алдаж, тахим буулгав.

Дөрвийн даваанаа улсын заан М.Лхагвагэрэл Баянхонгорын арслан Ч.Алтангэрэлд, Б.Серик Ховдын арслан Ц.Төмөрцоожид, улсын харцага Ш.Пүрэвгарьд Хэнтийн арслан Д.Алтанцоожид, Э.Даш улсын шинэ начин Л.Энхсаруулд өвдөглөлөө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.